ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Овог угсаагаа ялгах ёсон

Овог угсаагаа ялгах ёсон

Овог угсаагаа ялгах ёсон
Монголын єргєн тал уудам нутагт олон vндэстэн ястан оршин суудаг. Тэгвэл нийт хvн амын 70 гаруй хувийг эзэлдэг халхчууд Монгол орны тєв ба дорнод хэсэгт оршин суудаг бол баруун хэсэгт дєрвєд, баяд, мянгад, єєлд, захчин, торгууд, хойд хэсгээр буриад ястан, зvvн талаар дарьганга, харчин, хамнигад, vзэмчин гээд тал хээрийг хvрээлэн амьдарсаар иржээ. Мєн турк vндэстэнд багтах казах ястан болон хотон, туваа нар Баян-Єлгий, Увсад суурьши н амдьрдаг. Ингээд эртнээс эдvгээ хvртэл Монголын газар нутагт амьдарсаар ирсэн vндэстэнястнуудынзарим овог угсааг єгvvллээ. Монгол орны хvн амын дийлэнх хувийг эзэлдэг халх vндэстэн нь дотроо 400 гаруй овог байдаг. Эдгээрээс дурьдвал: боржигон, хатгин, харчин, онхууд, урианхай, олхонууд, элжигэн баяд, бэсvд, мангуд, оннуд, юншээвvv, vжээд, мянган, харнууд, тvмэд, сартуул, тангууд, мэргэд, барга, цахар, харчин, єєлд, торгууд, хотгойд, хариад, баачууд, бєєчvvд, гэх зэрэг олон овог угсаатанд хуваагдсаар иржээ. Эдгээр vндэстнvvдийн удам угсааг тайлбарлавал:
Буриад:
Буриадууд МЭ 4-р зууны vед амьдарч байсан Баргабаатарын гурван хvvгийн нэг Хоридойн 11 дэх хvvгийн нэрээр нэрлэгдсэн. Хорь буриадууд нь ихэвчлэн Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан овоо, Сэлэнгийн Ерєє, Хєвсгєлийн Цагаан-Vvр, Булган, Тэшиг сумдаар нутагладаг.
Баяд:
Энэ vндэстэн нь гол тєлєв Увс аймгийн Зvvн говь, Малчин, Тэс, Хяргас сумдад болон Дорноговь аймгийн Даланжаргалан, Алтанширээ, Их хэт, Хар-Айраг, Тєв аймгийн Баян, Хэнтийн Баянхутаг, Норовлин сумдын нутагт амьдран суудаг байна. Монголын эртний тvvхтэй баядууд дотроо цорс, борлууд, харганууд, цагаагчууд, хошууд, тайжиуд, шарнууд, шарайд, харчууд, галзад, гэх мэт олон овогт хуваагддаг байна.
Дєрвєд:
Дєрвєдvvд Увс аймгийн Бєхмєрєн, Давст, Єлгий, Ємнєговь, Сагил, Ховд, Наранбулаг, Завхан, Тариалан сумдад, Ховд аймгийн Дєргєн, Мянгад, Баян-Єлгий аймгийн Ногоон нуур сумдаар амьдарсаар иржээ. Дєрвєдvvд цорс, таргад, цоохор, хошууд, дураал, шаазгай, хойд шарайд.у цагаагчууд, борлууд, галууд гэх мэт 100 гаруй овог, отог байдаг.
Єєлд:
Ховдын Эрдэнэбvрэн суманд бєєнєєр амьдардаг энэ vндэстэн мєн Архангай, Баян-Єлгий, Завхан, Сvхбаатар, Баян хонгор.Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Говь-Алтай аймгуудад амьдардаг байна. Энэ ястан нь бусад ястны л адил олон овогтой билээ. Vvнд: цорос, ноён цорос, нохой цорос, хошууд, хойд, шар хойд, цагаан хойд, хойд цувдаг, хулан цувдаг бvргэд, шар монгол гэх мэт олон овгууд багтдаг байна.
Мянгад:
Ховд аймгийн Мянгад суманд амьдардаг энэ vндэстэн дотроомянгад, башиагид, хиргис хэмээн гурван том хэсэгт хуваагддаг . Vvнийгээ тэд ястан гэж нэрлэнэ. Мянгад ястанд газарч, бошого, ханд зэрэг бусад овгууд ордог байна.
Тува:
Энэ vндэстнvvд Баян-Єлгий аймгийн Цэнгэл суманд бєєнєєрєє орщин суудаг ба Ховдын Буянт суманд цєєн тооны тува бий. Тувачууд 50 гаруй овогтой. Тэдгээрээс нэрлэвэл: хар соён, цагаан соён, иргид, галзаан иргид, єєлид иргид зэрэг багтана.
Урианхай:
Ховд, Баян-Єлгийн хэд хэдэн сумдаар нутагласаар иржээ. Мєн Хятадын Шиньжаан, Оросын буриад, Євєрмонголд оршин суудаг байна. Алтайн Монгол Урианхайн овог гэвэл: хорхон, тvнхэл, єєлєг, их, дунд, бага єєлєг, хар дєнхєл, шар дєнхєл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт.
Хотгойд:
Говь-Алтайн шарга суманд оршин суудаг. Хотгойдын овог нь: боржигон, дайртан, чулуун, дотно дуутан, охид, хуушаан, онход халиун мянгад, хавхчин, хотгойд зэрэг багтана.

Хотон:
Увс аймгийн Тариалан суманд бєєнєєр амьдарсаар иржээ. Шалбаг, будаг оготор, хєцгєлд, шаабай, хольдог, хаснууд хэмээх долоон овог бий.
Хошууд:
Энэ vндэстэн Ховд аймгийн Булган суманд бєєнєєр суудаг. Хошуудын дунд асуд, алагчууд, торгууд, их шарнууд, хєтєч нар, баатууд, ямаад, ховчууд, бэйлийнхэн гэх зэрэг овогууд багтдаг байна.
Барга:
Дорнод Монголын нутагаар оршин сууж байна.Баргууд угтаа хорь буриад гаралтай бєгєєд сvvлдээ халх євєрлєгчийн холимог овгоос гаралтай хэмээн судлаачид vзсэн ажээ. Барга овогт авгарашуул, єзєєн, гушир, хатгин, бодонгууд, шарайд гэх мэт нэрлэгддэг байна.

Хамниган:
Сэлэнгийн Ерєє, Дорнодын Баян-Уул.Цагаан -Овоо сум болон Тєв аймгийн Мєнгєн морьт, Хэнтийн Биндэр, Ємнєдэлгэр, Батширээт, Дадал сумдын нутгаар сууж байна. Хамнигадад алтанкан, багдарин, катакин, лvнээкэн, єрлvvд гэх зэрэг 90-ээд овог бий.
Дархад:
Хєвсгєл аймгийн Улаан-Уул, Баянзvрх, Ринченлхvмбэ зэрэг сумдаар нутаглан сууж байна. Дархадын дотор хар дархад, ухаа дархад, карнад, хиргис, соён хар гэх зэрэг 30 гаруй овог бий..
Цаатан:
Цаатанууд Хєвсгєлийн Цагаан-Уул, Баянзvрх, Ринченлхvмбэ, Халх сумдаар нутагладаг. Эртнээс цаа буга маллаж цастай уулыг даган амьдарсаар ирсэн цаатанууд одоогоор ихэд цєєрсєн. Ак-чоду, кара-тоду, соён кыргыз, канати, мат, тархад, шархар ак-чоду, кара-чоду зэрэг овгууд байдаг байна.
Vзэмчин:
Энэ ястан нь Дорнод аймгийн Баянтvмэн, Сэргэлэн, Булган сумд ба Сvхбаатар аймгийн Эрднэцагаан цаашлаад Євєрмонголын Шилийнголд нутгалсаар иржээ.
Дарьганга:
Дарьгангачууд Сvхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдаар оршин суудаг.
Цахар:
Цахарууд нь Сэлэнгийн Цагааннуур сумын нутгаар оршин суудаг цєєхєн тоотой иргэд ажээ.
Ураг тєрлєє нэрлэх ёсон
Монголчууд эртнээс нааш ураг тєрлийн тогтолцоогоо vр хvvхдэдээ зааж сургасаар ирсэн. Та єєрийн ураг тєрлєє сайтар мэдэж зєв нэрлэж сурах учиртай. Ураг тєрлийн тогтолцоог овог, ураг, удам, угсаа, уг, язгуур, эш vе, ясан тєрєл гэх зэргээр ангилан ялгадаг. Ураг нь эхийн эрхт ёсноос уламжлан ирсэн зvйл юм. Эхийн удам баримталсан цусан тєрлийн холбоо бvхий хvмvvсийн нэгдлийг ураг гэдэг ажээ. Харин удам овог нь нэгэн уг язгуурын тєрєл садангийн шvтэлцээтэй хvмvvсийг хэлдэг байна. Орчин vед хvмvvс овгоо хэлэхдээ эцгийнхээ нэрийг хэлдэг нь буруу юм. Угтаа овог бол хvний удмын санг тодорхойлох зvйл билээ. Тиймээс монголчууд овгийг зєвхєн эрэгтэйн талыг баримтлан нэгэн мєр болгон хєтєлсєєр иржээ. Бас ураг тєрлийн хэлхээ холбоог уг язгуур, эш, vе гэж ялгадаг. Энэ нь уг, язгуур хоёр ижил ойлголтууд юм. Тэгвэл vе гэж юу вэ? Нэгэн vеийг 20-25 насаар хязгаарлана. Vеийг ойр, аглаг гэж хуваах бєгєєд таваас наашихыг сунжраагvй, цаашихыг сунжирсан vе гэдэг. Ураг тєрлийн шvтэлцээнд эцгийн талыг “ясан” буюу авга гэдэг бол эхийн талыг “цусан” тєрєлд хамааруулан нагац гэж дуудна. Vvнээс vндэслэн шууд, хажуугийн ураг тєрєл гэж хуваадаг. Шууд ураг тєрєлд эцэг, эхийн удмыг, хажуугийн ураг тєрєлд авга, нагацын хамаатан садныг тооцдог байна.
Ураг тєрєлд:
Єєрийн эцэг эх, эцгийн эцэг эхийг эмээ євєє, євєє эмээгийн эцэг эхийг євєг эцэг, євєг эцгийн эцэг эхийг элэнц євєг, дєрєв дэх vе буюу элэнцийн эцгийг хуланц гэдэг аж. Эхнэр нь нєхрийн, нєхєр нь эхнэрийнхээ эцэг эх болон хамаатныг хадам гэнэ. Єєрийн биеийг тєрvvлсэн хvнийг тєрсєн эх, тєрєхєд хvйг тасалсан хvнийг авсан ээж, хєхvvлж єсгєсєн хvнийг хєхєлт эх, тєрсєн эх эцгийн дараа ураг холбосон хvнийг хойд эх, эцэг гэдэг. Эцэг эхийн ах, эгч, дvv тэдний vр хvvхдийг биеийн ойр ах дvv гэнэ. Ахын эхнэрийг бэргий, бэргэн гэнэ. Эгчийн нєхрийг хvргэн гэнэ. Нэг айлын хvргэн бэрvvд харилцан биесээ баз хэмээн дууддаг. Эгч, охин дvvгийн хvvхдvvдийг бєл, бєл ах дvvгийн хvvхдийг бєл ач, бєл зээ гэнэ. Тєрсєн хvvгийн хvvг ач, тvvний хvvг гуч гэдэг бол охины хvvг зээ, зээнцэр гэдэг аж. Хvргэн охины тал ха~рилцан худ болно. Ийнхvv удам судар, тєрєл саднаа зєв нэрлэх нь чухал билээ.





start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Зочин

надаас єєр Цорос овогтон байгаа юм уу монголчуудаа

Зочин

цорос овог байгаа бол сэтгэгдэлээ їлдээ

Шижир (зочин)

Сайхан мэдээ оруулсан байна. Гэхдээ зарим ястануудын талаарх мэдээ дутуу байна. Жнь: Торгууд, Захчин, Мянгад г.м. Мөн үндэстэн ястан гэдэг үгийг ялгаж өгвөл зохилтой. Хошууд үндэстэн гэж бодохгүй байна шүү, Монгол үндэстний нэг ястан /угсаатан/ болов уу!

sido (зочин)

ямар эргүү мал нь энийг бичдэг байнаа баяд дөрвөд үндэстэн биш ястан мал минь

amr (зочин)

би харчин овогтой. харчингуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олохыг хүсч байна. мэддэг хүн байвал туслаарай

Нар (зочин)

Цорос овог бол Дува сохорын том хүү Донуйгоос үүссэн овог. Бөртэ чоно Гоо маралын 11 дэх үе Торголжин баян Дува сохор Добу мэргэн 2 хүүтэй байсанаас Добу мэргэний эхнэр Алунгоогийн отгон хүү Бодончар мунхагаас боржигон овог үүссэн бол Дува сохорын Донуй, Догшин, Эмнэг, Эрх 4 хүүхэд нь нийлээд Дөрвөд овогийг үүсгэсэн. Ийм учраас цорос овог бол алтан урагтай хамгийн ойр буюу авга нагацын холбоотой овог юм.

akuma (зочин)

цахар угсаатан нь ямар жаахан юм вэ? дахиад нэмээд тавиарай

Зочин

Харчин, Цорос хоёр овог бол Урианхайн Жарчиудай Зэлмийн шууд угсаа гэж явдаг, том овог. Цоросоос Эсэн хаан, Эрдэнэбаатар хунтайж, Галдан хан нар төрсөн байдаг. Харчингаас мөн Монголын төрийг мэдэж явсан Булуй тайш, Хайсан гүн, шударга баатар Бавуужав гүн, Ерөнхий сайд Д.Чагдаржав нар төрсөн.

Зочин

Цахар бол Монголын зүүн 3 түмний нэг, Урианхай хааны эсрэг бослого гаргаад тараагдаж, сүүлд нь Халх, Цахар хоёр үлдсэн бас л том аймаг, Баруун гурван түмэнд Түмэд, Ордос, Юншиэбүү /Асуд, Харчины хамт/ 3 ордог.

zochind (зочин)

medeelel ugsun bayarlalaa

Зочин

Би урианхайн бүргэд овогтой. Энэ талаар мэдээлэл мэдэх хүн байнуу. Урианхайчууд хаанаас гаралтай н

Зочин

их саахалтынхан овгийн хүмүүс байна уу?

Б (зочин)

Хатгин овгийн талаар мэдээлэл өгөөч.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэд ямар овгод харьяалагддаг вэ мэдэх хүн байвал бичнэ үү

Түмэн (зочин)

Чинжүл омогтой урианхай халхын тухай мэдээлэ өгнө үү. Омог овог хоёр нэг зүйл үү эсвэл тусдаа юу?

Түмэн (зочин)

Чинжүл омогтой урианхай халхын тухай мэдээлэ өгнө үү. Омог овог хоёр нэг зүйл үү эсвэл тусдаа юу?

Сүх (зочин)

Хиргис овогийн үүсэл гарал, тархалт, хиргис овгийн хүний талаар mэдээлэл байвал оруулаарай mun x.anod@yahoo.com haygaar ywuulбal баярлах байна Түүхийн судлаачдаас хичээнгүйлэн хүсье Харилцах хаягаа бичээрэй

Баак (зочин)

Хонгирэд овогийн талаар мэдээлэл өгөөч.......Хонгирэд овог аймаг ойрд аймагт багтах уу...

Baakt (зочин)

Ertnii survaljit hongirad buyu hun garvalt hemeeh ovgood uudeltei, tuuhiin yavtsad hoormog met holildoj hoshnogo met shiheldsen Mongolchuudiin ugsaa garval ovog aimguud olontoo hoorondoo niilj salsaar udguu chuham ter gej tsevreer heleh negen uldeegui bilee, oirdod neg heseg ni bii, busad mongolchuudiiin dund ch bii,

Болор (зочин)

Би Цорос овогтой.

бүжин (зочин)

энд мэдээлэл оруулахдаа жаахан судлаж байж оруулмаар юм. Цаатангууд хөвсгөлийн баянзүрх цагаан уул зэрэгээр нутагладдггүй Цгааннуур Ринченлхvмбэ Улаан уул зэрэг сумдаар нутгалдагг энэ 3 н сум цэвэр дархад 3н сум. Баянзүрх бол халх сум

бүжин (зочин)

ерн жаахан өөр эндүү мэдээлэлүүд орсон байна.

зочин (зочин)

хольдог гэдэг овог яаж үүссэн юм бол?

enkhbaatar tudev (зочин)

tengerlegeyrtunts.blog.gogo.mn-d:

KHOKH MONGOL ULS BAYAD,OOLD GEH MET OLON OVOG AIMGUUDTAI BOLOHOOS BAYAD,OOLD GEH MET"HARIIN BUSAD UNDESTENGUI"!.MONGOL ULS MONGOL,UZBEK(HOVDOD),KAZAK(TURK) GESEN HARIIN UNDESTNEES BURELDEHEES BAYAD,OOLD GEH MET BUSAD UNDESTENGUI!.MONGOL UNDESTEN N OVOG AIMAG,OTOG-T HUVAAGDAHAAS "UNDESTEND"HUVAAGDAHGUI.MONGOL HEL,MONGOLIN TUUHIIG MEDEJ "ELDEV ZUIL" BICHIGTUN!.BAYAD ,OOLD UNDESTEN HEMEEN BICHSEN ENE BLOGIINHON "ERUUL SARUUL" BISH EE!

Баяд:
Энэ vндэстэн нь гол тєлєв Увс аймгийн Зvvн говь, Малчин, Тэс, Хяргас сумдад болон Дорноговь аймгийн Даланжаргалан, Алтанширээ, Их хэт, Хар-Айраг, Тєв аймгийн Баян, Хэнтийн Баянхутаг, Норовлин сумдын нутагт амьдран суудаг байна. Монголын эртний тvvхтэй баядууд дотроо цорс, борлууд, харганууд, цагаагчууд, хошууд, тайжиуд, шарнууд, шарайд, харчууд, галзад, гэх мэт олон овогт хуваагддаг байна.

Єєлд:
Ховдын Эрдэнэбvрэн суманд бєєнєєр амьдардаг энэ vндэстэн мєн Архангай, Баян-Єлгий, Завхан, Сvхбаатар, Баян хонгор.Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Говь-Алтай аймгуудад амьдардаг байна. Энэ ястан нь бусад ястны л адил олон овогтой билээ. Vvнд: цорос, ноён цорос, нохой цорос, хошууд, хойд, шар хойд, цагаан хойд, хойд цувдаг, хулан цувдаг бvргэд, шар монгол гэх мэт олон овгууд багтдаг байна.

enkhbaatar tudev (зочин)

HONGIRAAD GEDEG N UGTAA HON HEREET GESEN UTGATAI BOLNO.TEMUUJIN CHINGHIS KHAANI BORTE UJIN HATAN N HONGIRAAD(HON HEREET)AIMGIIN DEI SETSENII OHIN BOLOI.
HIRGIS HEMEEGCH N ODOOGIIN KIRKIZUUD BOLOI.ODOOGIIN MONGOLIN NUTAGT OLON UNDESTNII NUUDELCHIN AIMGUUD(TURK,UIGAR,HIRGIS)SUURISHAJ BAISAN BOGOOD "HIRGISUUR"GEJ YARDAG N HIRGISIN HUUR(KIRKIZUUDIIN)BUYU BULSH HEMEEH UG BOLNO!.
ямар эргүү мал нь энийг бичдэг байнаа баяд дөрвөд үндэстэн биш ястан мал минь...HEMEEN ENE "HUN" MON ENE BLOGIINHON BICHJEE.MONGOLD OOLD,DORVOD,BAYAD HEMEEH OVGUUD BAIHAAS IIM NERTEI HARIN "UNDESTEN","YASTAN "UGUI BOLNO ODOOGIIN SHINE MONGOLCHUUD(OOR SHINE MAYAGIIN MONGOL HUN GEECH UUSSEN!) MONGOL HEL,TUUHEE SURCH MEDEJ BAIJ "YUM BICHIJ MEDEMHIIREGTUN!.CHOROS,URIANHAI OVGUUD HOORONDOO URAG UDAM N OOR GEDGIIG BAS MEDEHGUI TUN ICHGEVTER YE!.URIANKHAIN ZELME,SUBEEDEI BAATRUUD CHOROS (GALDAN BOSHIGT HAAN CHOROS OVOGTON BOLOI BUYU URIANKHAI HUN BISH)OVGIIN H YUM UU!.BAS EDGEER"ERUUL SARUUL BUSCHUUD" SHAR HADNI 1-R (1-5-R TASAGT SOLIOTOI,GALZUU HUMUUST BAIDAG BA 7-R TASAGT N MEDRELIIN YADARGAAND ORSON ERUUL HUMUUS HEVTEN EMCHLUULDEG)TASAGT HEVTEH SHAARDLAGATAI BOLJEE!

Доогий (зочин)

Чуцай овогтоныг мэдэх хүн байна уу. Чингис хаанаас хойш хойд зүгээс их усыг гаталж орж ирж байсан цаа хөлгөлдөг 13 отогтой манай үндэстэний талаар?

Зочин

Юлей Чуцайн угсааны овог юм болов уу, тийм бол Кидан гаралтай хүмүүс л байх даа

Зочин

jurchin овогийн талаар мэдхуу

мөнхөө (зочин)

Хүний бичсэнийг шүүмжлэхээсээ илүү өөрийнхөө мэддэгийг бичвэл зүгээр байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)