ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Бурхантай хийсэн ярилцлага

Бурхантай хийсэн ярилцлага

Бурхантай хийсэн ярилцлага

Мэдээ оруулсан: Админ
Огноо: 10/1/2009

http://www.mongoliantemple.com/Images/ArticleImages/Thumbnails/blank.jpg
Би - Хүн хэн бэ?
БурханБий болсон нэгэн зүйл
Би – Ямар зорилгоор бий болсон юм бэ?
Бурхан – Шоргоолж ямар зорилгоор бий болсон түүнтэй яг адил
Би – Яах гэж энэ дэлхий бий болсын?
Бурхан – Амьдрал хэрэгтэй болохоор
Би – Хүмүүсийн аймшигтай хөгжилийг яах вэ?
Бурхан – Хөгжиж л байг.
Би – Яагаад? Эцэст нь байгаль дэлхийгээ сүйтгээд дуусах биш үү?
Бурхан – Байгаль дэлхий сүйдэхгүй хүн өөрөө сүйднэ.
Би – Та тэгж бүтээсэн юм уу?
БурханБи зүгээр л амьдралыг бий болох орчин бий болгосон. Замналыг та нар өөрсдөө л сонгосон.
Би – Шоргоолжийг ч бас уу?
Бурхан – Тиймээ шоргоолжийг ч бас яг л та нартай адил.
Би – Хүмүүс өөрсдийг дэлхийн эзэд гэдэг?
Бурхан – Хэн гэдгээ хөгжих явцдаа мэдэж магад.
Би – Хэн гэдгийг та хэлж өгөхгүй юм уу?
Бурхан – Шоргоолж шиг.
Би – Та хэнийг ч онцолж бүтээгээгүй гэж үү? Тэгвэл бидний бүтээсэн энэ агуу зүйлс яах вэ?
Бурхан – Хүмүүс та нар өөрсдөдөө л зориулж юм бүтээдэг. Яг л шоргоолж өөрсдийнхөө үүрийг барьдаг шиг л үүрээ барьдаг.
Би – Хүмүүс бол огтоос онцгой бус гэдгийг би ойлголоо. Тэгвэл амьдрал яах гэж байдаг юм бэ?
Бурхан – Амьдрах гэж. Бүх зүйл амьтай. Бүх зүйлд тэмүүлэл бий. Амьдрал гэдэг чинь тэмүүлэл
Би – Хаашаа юуруу тэмүүлдэг юм бэ?
Бурхан – Төгсгөлрүү.
Би – Яах гэж?
Бурхан – Эндээс том учир утга бүү хай. Энэ бүхэн өөрөө өөрийнхөө утга учир болдог юм.
Би – Тэгвэл таны үүрэг юу юм бэ?
Бурхан – Надад үүрэг байхгүй.
Би – Яагаад?
Бурхан – Яагаад гэвэл би байхгүй.
БиБид бүгд л танд итгэдэг шүү дээ ямар нэг хэлбэрээр?
Бурхан – Итгэл үгүй бол тэмүүлэл байхгүй тэмүүлэл байхгүй бол амьдрал байхгүй.
Би - Тэгвэл хэн бүтээсэн юм бэ?
Бурхан - Бий болсон
Би – Дэлхий тэгвэл юу юм бэ?
Бурхан – Амьдралын аквариум.
БиБид үхээд хаачих вэ?
Бурхан – Дараагийн шатанд шилжнэ.
Би – Хүний дараагийн шат уу? Тийм шат байдаг юм уу?
БурханБий. Та нарын байгаа бодит амьдрал бол зүгээр л хоосон. Та нар байгаа гэж бодовч энэ бүгд хоосон. Харин дараагийн шатанд та нар хоосныг ойлгож юу хоосон бусыг олох болно.
Би – Яагаад хоосон гэж?
Бурхан – Та нар юуны төлөө тэмүүлдэг вэ. Аз жаргалын төлөө. Аз жаргал чинь юу юм бэ. Элбэг баян амьдрал. Та нарын ихэнхи нь мөнх амьдрал хүсдэг. Гэтэл энэ та нарын бие гэдэг бол нэг удаагийн аяга гэсэн үг. Хэрэглээд хаяна. Бүх амьтадынх тэгж бүтээсэн юм. Гэтэл та нар нэг удаагийн аяганд хэт их ач холбогдол өгдөг. Энэ бол та нар хоосонд дурлагсад гэсэн үг.
Би – Тэгвэл дараагийн шат? Дараагийн амьдрал гэсэн үг юм уу?
Бурхан – Тиймээ. Дараагийн амьдралд та нарт амьдрахад илүү амар байх болно.
Би – Ямар утгаар?
Бурхан – Яагаад гэвэл тэнд хоосон байхгүй.
БиБиегүй гэсэн үг үү?
Бурхан – Бүх л юм бодот байх болно. Энийг бүтээгээгүй. Энэ бол чиний яриад байгаа амьдрал юм.
БиБид одоо тэгээд амьдрахгүй байна гэсэн үг үү?
Бурхан – Сэтгэлээрээ амьдар тэгвэл дараагийн шатны амьдралд орно.
Би – Тэгээгүй нь яах вэ?
Бурхан –Та нар там гэж ярьдаг биздээ. Тэгээгүй нь үүрд энэ шатнаас гарч чадахгүй үлднэ. Сүнс харсан сонссон биз. Тэд бол амьдралд орж чадаагүй хүмүүс.
Би – Яавал дараагийн шатанд орж чадахгүй байх вэ? Нүгэл хийвэл үү?
Бурхан – Нүгэл бол та нарын өөрсдийн зохиосон хэмжүүр.
Би – Яагаад
Бурхан – Та нар өөрсдийн хуулийг өөрсдийн нийгэмшилийг бий болгодог. Энэнд чинь сайн мууг илэрхийлэх гэж буян нүгэл гэж хувиарлацгаадаг. Үнэндээ тийм юм байхгүй. Та нарын нэг удаагийн хэрэглэх биеийг хөнөөвөл хамгийн том нүгэл болдог биздээ. Гэтэл энэ чинь угаасаа үгүй болохоор бүтээгдсэн нэг зүйл шүү дээ.
Би – Тэгвэл хэмжүүр юу юм бэ?
Бурхан – Сэтгэл.
Би – Хайр уу?
Бурхан – Бас л та нарын бүтээсэн зүйл. Биш.
Би – Тэгвэл яавал бид дараагийн амьдралд шилжиж чадах вэ.
Бурхан – Сэтгэлээ эрхэмлэ. Явцуу сэтгэлээр бусдад муу зүйл хийвэл гэж та нарынхаар томъёолъё. Үнэндээ муу сэтгэлтэй бол дараагийн амьдралд орж чадахгүй. Тэнд амьдарч чадахгүй.
Би – Яагаад?
Бурхан – Яагаад гэвэл тэнд бүх зүйл үнэн бөгөөд бодот байх болно. Одоо энэ амьдрал бүгд хуурамч. Бүтээгдсэн амьдрал. Хүн хүнтэйгээ уулзаад сайн муу үнэн худал гэж ялгаж чаддаг уу. үгүй биздээ. Тэгвэл жинхэнэ бодот амьдралд бүх зүйл сэтгэл гэгч орон зай байх болно.
Би – Нэг тийм хоосон биет гэсэн үг үү.
Бурхан – Хүмүүс та нар хоосныг бодит гээд бодитыг хоосон гэдэг. Энэ амьдралд чинь сэтгэлээс өөр оюун ухаанаас өөр бодь зүйл байхгүй. Бүгд хоосон.
Би – Тэгвэл дараагийн амьдралд ямар утга учир байна? Үнэн худал зовлон жаргал үгүй юм чинь?
Бурхан – Энэ зүйлс заавал байх ёсгүй. Амьдралын явцад үүссэн юм. Амар амгаланг мэдэр.
Би – Амар амгалан тэгвэл бидний ярьдаг диваажин байх нь ээ.
Бурхан – Тиймээ та нар диваажин гэж тодорхойлдог.
Би – Тэгээд тэнд юу бүтээх юм бэ?
Бурхан – Сэтгэл бүтээ. Итгэл бүтээ. Жинхэнэ амьдрал бүтээнэ. Жинхэнийг мэдэрнэ. Өөрсдийн утга учирыг ойлгоно.
Би – Хайр бий юу?
Бурхан – Хайр гэдэг бол сэтгэлийн сайхныг мэдрэх маш том хэмжүүр. Хүмүүс та нар энэ ертөнцдөө ондоогоор хэрэглэдэг. Гэхдээ энэ бол жинхэнэ амьдралд хооронд нь холбох гинж болж өгдөг. Гинжин холбоо.
Би – Хайраар гинжлэгдсэн холбоо гэж үү?
Бурхан – Тиймээ хамаарал ч гэж болох юм. Бие биедээ хайраар хамаарна.
Би – Тэгвэл энэ хоосон ертөнц байх ямар утга учир байна аа?
Бурхан – Яагаад гэвэл бодот ертөнцөд амьдарч болохгүй сэтгэл олон байдаг. Үйлийн үртэй.
Би – Хүмүүс бид үйлийн үртэй гэж ярьдаг. Ямар утгатай юм бэ?
Бурхан – Эгэл ертөнцөөс жинхэнэд орж чадахгүй тийм зүйлс.
Би – Зүйлс гэлээ?
Бурхан – Ерөнхий нэр. Энэ орчлонд ганц хүмүүс амьдраагүй шүү дээ.
Би – Өөр хэн дараагийн амьдралд орж чадах вэ?
Бурхан – Бүх зүйлс. Ер нь бодь амьдралд хүн их бага байдаг.
Би – Яагаад?
Бурхан – Бусад зүйлсийн ихэнхи бодь амьдралруу амар орох номхон замыг сонгосон байдаг. Жишээ нь үхэр танай гэрийн тэжээмэл амьтан биздээ. Та нарт бүхнээ өгөх дэндүү өгөөмөр сэтгэл амирлангуй байгаа биз. Энэ тэдний сонгосон зам. Харин тэд жинхэнэ амьдралд ороход хялбар. Харин хүн бол дарангуйлагч замыг анх сонгосон. Ингэж сонгох зүйлс маш цөөн маш цөөн байсан учираас өнөөдөр та нар бүхнийг эзэрхийлж байгаа мэт санагдаж байгаа байх.
БиБид дэлхийг эзэрхийлж байна гэж ярьдаг.
Бурхан – Та нар дэлхийг эзэрхийлж чадах ч огторгуйд амьдарч чадахгүй.
Би – Огторгуй жинхэнэ амьдралын аквариум юм уу?
Бурхан – Тиймээ энэ ертөнцөөс бүрэн тусгаарлагдна.
Би – Огторгуйд ч бас бид хөл тавьж чадна шдээ.
Бурхан – Хэмжээсийг та нар өөрчилж чадахгүй.
Би – Энэ ертөнцөд байгаа амьтадтай жинхэнэ амьдралд уулзах юм тийм үү?
Бурхан – Жинхэнэ амьдрал бол дан сэтгэлийн орон зай. Та нар бүхнийг ухаангүй амьгүй гэдэг. Үнэн байдлыг энэ ертөнцөөс ангижирч чадвал харах болно.
БиБурхантай харьцдаг хүмүүс байдаг гэдэг?
БурханБурхан байхгүй бодь ертөнцтэй харьцаж хэмжээсийг эвдэж чаддаг хүмүүс байдаг.


Эх сурвалж:

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)