ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Буриад бөө

Буриад бөө

Буриад бөө


Монгол бєєгийн vзэлд мєнх тэнгэрийг ямар нэг хатуу буюу шингэн зvйл биш, хийн чанартай зvйл гэж vздэг тvгээмэл ойлголт буй болжээ. Хvн єдрийн цагт дагаж харсан шєнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдахгvйн тулд тэрхvv тэнгэртээ хатуу итгэж, тvvнийгээ чин vнэнчээр шvтэж, хадгалж хамгаалж ирсэн байх юм. Бєєгийн vзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хvнийг vргэлж дагаж, ажил vйлсийн нь биелэлтэнд байнга нєлєєлж, ирээдvйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шvтэж биширдэг.


“Мєнх тэнгэр судлал”-ын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хуралд тависан илтгэл
“Мєнх тэнгэр судлалын дэлхийн Академи” - аас санаачлан зохион байгуулж байгаа “Мєнх тэнгэр судлалын онол практикийн асуудлууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байгаа та нєхєддєє баяр талархал дэвшvvлж, эрvvл энх,аз жаргал, эрдэм номын тань ажилд амжилт хvсэе.
Єнгєрч байгаа бичин жилд гадаад дотоодын нэр нєлєє бvхий эрдэмтэн мэргэд хамтран зvтгэгчдийнхээ дэмжлэгтэйгээр доктор профессор Г.Гэрэлбаатар санаачлан “Мєнх тэнгэр судлалын дэлхийн Академи байгуулсан юм. Энэ академи нь Монгол болон монгол туургатан дэлхийн улс орнуудад шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг хєгжvvлэх, эрдэмтэн судлаачдын хvч нєєцийг дайчлан ажиллах, єєрийнхєє vйл ажиллагаандаа мєнх тэнгэрийн номлол, сургаал тvvний оршихуйн зvй тогтол, чиг хандлагыг судлаж, хvн тєрєлхтний хєгжил дэвшилтэй уялдуулан євєрмєц хэлбэрээр хєгжvvлэх, монголчуудын мєнх тэнгэрээ дээдлэн, шvтэж амьдрах уламжлалыг сэргээн шинэ vедээ євлvvлэн уламжлалт соёл, vндэс угсаагаа нандигнан хайрлах эх оронч нийгмийн сэтгэл зvйг буй болгон тєлєвшvvлэх зорилго бvхий шинжлэх ухааны байгууллага юм.Vvнийг манай эрдэмтэн мэргэд халуун дотно дэмжиж байгаад нь талархаж байна.


Монгол газар дээр хvн буй болсон нь сая жилээр, нийгмээрээ амьдрах болсон нь V-VII зуу мянган жилээр тоологдож байдаг.Чухамхvv энэ vеэс Монголын нvvдлийн соёл иргэншил бvрэлдэн тогтож эхлэхэд бєє мєргєлийн vзэл санаа хамт бvрэлдэн тогтож яваандаа мєнх тэнгэрийн шашин болж, монгол хvн бvхнийг хєх мєнгєн тэнгэртэй холбож . мєнх тэнгэр монгол хvн бvхний амьд яваагийн утга учир хамгийн эрхэм дээд шvтээн нь болж ирсэн тvvхтэй билээ.
Ерєнхийлєгчийн зарлигаар айл єрх бvр єргєє гэрийнхээ хойморт залж сvсэглэн дээдэлж байгаа ” Монголын нууц товчоог” уншихад тvvний дотор Чингис хааны дотоод сэтгэлийн тэнхээ , гол хvч нь ” Мєнх хєх тэнгэртээ ” итгэдэг, шvтдэг гэдгээс эхлээд “Тэнгэр”, ” Мєнх тэнгэр”-тэй холбоотой олон асуудлууд нvдэнд тодхон тусдаг нь бахархмаар байдаг юм. Монгол бєєгийн шашинд орчлон ертєнцийг vзэх гурван гол vзэл байдаг.
1. Ххатан дэлхий.
2. Хан тэнгэр,
3. Газар усны эздийн тухай ойлголт юм.
Vvнийг судлах талаар Єрнє, Дорнын vе vеийн олон эрдэмтэн мэргэд оюун мэдлэгээ зориулж олон бvтээл туурвисан байдаг. Одоо ч судалгаа шинжилгээ vргэлжилсээр байна.
Монгол бєєгийн vзэлд мєнх тэнгэрийг ямар нэг хатуу буюу шингэн зvйл биш, хийн чанартай зvйл гэж vздэг тvгээмэл ойлголт буй болжээ. Хvн єдрийн цагт дагаж харсан шєнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдахгvйн тулд тэрхvv тэнгэртээ хатуу итгэж, тvvнийгээ чин vнэнчээр шvтэж, хадгалж хамгаалж ирсэн байх юм.
Бєєгийн vзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хvнийг vргэлж дагаж, ажил vйлсийн нь биелэлтэнд байнга нєлєєлж, ирээдvйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шvтэж биширдэг.
Харсан тэнгэр гэдэг vзлээсээ улбаалан Монголчуудын дунд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эрийн тэнгэр.эхнэрийн тэнгэр гэх мэт ойлголт тvгээмэл дэлгэрсэн байдаг. Хэрэв тvvнийг зvй бус vйлдлээр гомдооход хvрвэл тvvний нарт ертєнцєд амьдрах хугацааг нь богиносгоход хvрнэ гэж vздэг. Ийм учраас харсан тэнгэр гэдгээ эрхэмлэн дээдэлж,” Мєнх хєх тэнгэр ” гэж хvндэтгэн дээдэлж, бишрэн зальбарч байдаг байх юм.
Одоо би мєнх тэнгэрийг бишрэн шvтдэг буриад бєєгийн ёс жаягаас товчхон хэдэн зvйлийг хэлэхийг хvсэж байна.
Буриад зон шарын шашин дэлгэрхээс ємнє бєє мєргєлтэй байсан. Энэ нь нэг хэсэгтээ хоригдоод одоо дахин сэргэж залуу зайран, удгад гарч ирж байх шиг байна. Буриад бєєгийн уншлага, дуудлага, хэллэгийн судар гэж байдаггvй байхаа би олж vзээгvй.
Тvvхээс vзвэл: Буриад бєє нар ихэвчлэн ардын аман зохиолын хэллэгийг ашиглаж орчноо таниж мэдсэн єєрийн бодол санаагаар ярьж хэлж бєєлдєг. Буриадын эртний эрдэмтэн мэргэд ялангуяа буриадын эрдэмтэн Дорж Банзаров “Монголчуудын харын шvтлэг ба бєєгийн шашин” гэдэг бvтээлдээ : Байгаль нуурын хойт биеэр нутагтай буриадын дунд бєєгийн шашны 99 тэнгэрийн тухай домог яриа хvчтэй дэлгэрсэн тухай єгvvлсэн байдаг.Буриадын бєє, удгад 99 тэнгэрт залибран биширдэг. Тэрхvv 99 тэнгэрийхээ 55-ыг нь барууны тэнгэр, 44-ийг нь зvvний тэнгэр гэдэг.
Барууны 55 тэнгэрийн 50-д нь залбирдаг. 5 -ыг нь тахидаг. Барууны тэнгэрээ таван хэсэгт хувааж vздэг.
Эхний хэсэг тэнгэрийг” Хилэн улаан тэнгэр” гэдэг. Тvvнийг духандаа одтой улаан зээрд морьтой, амьд амьтан бvхний амийг сахидаг, баруун хойт зvгт байрладаг агуу их хvчтэй тэнгэр гэж сэтгэдэг.
Хоёр дахь хэсэг тэнгэрийг “Цахилгаан цагаан тэнгэр” гэнэ. Тэр нь баруун ємнє зvгт байрладаг. Цахир цагаан морьтой, 77 шахартай (хурдан элч) 99 эхнэртэй, хvхvvртэй (дагуул ) юм гэдэг.
Гурав дахь хэсэг тэнгэрийг “Одон заяны тэнгэр” гэнэ.Тэр нь амьтан бvхний сахиус болж, орой дээр нь байрлаж байдаг гэнэ.
Дєрєв дэх хэсэг тэнгэрийг “Хєх манхан тэнгэр” гэнэ.Энэ нь хvн болон мал сvрэгт хишиг хайрладаг єглєгч тэнгэр гэнэ.
Тав дахь хэсэг тэнгэрийг” Заяач тэнгэр ” гэнэ.
Зvvний 44 тэнгэрийн 4О-ыг нь “Зальбарлын тэнгэр” гэнэ. 4-ыг нь” Тахилын тэнгэр” гэнэ. Тахилын тэнгэрийг мєн дєрєв хувааж vздэг.
Нэгдэхийг хоол ундааны хишиг єгдєг “Гvжир Гvнгэр тэнгэр” гэнэ.
Хоёр дахийг тарваган тахал болон элдэв халдварт євчнєєс хамгаалдаг “Боом махаг тэнгэр” гэнэ.
Гурав дахийг морин эрдэнэ бэлгэлдэг “Атаа улаан тэнгэр” гэнэ.
Дєрєв дахь хэсэг тэнгэрийг эвэртэй малын хишиг хайрладаг “Тодил улаан тэнгэр” гэж мєнх тэнгэрийг хэсэглэн нэрлэж зальбиран биширч ирсэн уламжлалтай байх юм.
Эрэгтэй хvнийг бєє, эмэгтэй хvнийг удган болгодог тусгай сахиусад байдаг гэж vздэг. Тэр нь зvvн зvгт гадаад далайн нэгэн арал дээр байдаг Болингууд тэнгэр. Хан Хюура тэнгэрийн хєвгvvд, Халзан шарга морьтой ноён тэнгэр. Хvмvvсийг уран дархан, тємєрчин болгодог. Хар махан тэнгэр, тvvний нєхєд Тємєрч дархан ноён 99-н тємєрч дархчууд,тvvний 76 нь хєєргєч .vлирвэч (хавчиг хайч) алх, дєшний гэх зэрэг сахиусууд байдаг гэж vздэг.
Баруун, зvvн хоёр зvгийн vvд хаалгыг сахигчийг нь “Гарвал гэдэг газрын тэнгэр” гэнэ. Тvvний баруун нь гурван давхар хаалгатай бєгєєд тvvний харуул хамгаалагчдын эхний хаалгачдыг Цахир тэнгэрийн хєвгvvн толгойныхоо орой дээр ганц нvдтэй, доороо ганц хєлтэй, амандаа ганц соёотой,”Содхон ноён тэнгэр” гэнэ.
Дараачийн хаалгачийг “Шар улаан уулын эзэн, Хуандайн хєвгvvн Хуа Цолбон ноён тэнгэр” гэнэ.
Сvvлчийнхийг нь “Ухарын ноён тэнгэр” гэнэ.
Зvvн зvгийн ганц хаалганы ганц харуулыг хєх уулын эзэн, Хvаvсэй ноён тэнгэр гэнэ. Бас хvн зоныг элдэв халуун ханиад, євчин эмгэгээс авран хамгаалдаг орон дэлхийн эзэд. бурхан гарвалууд олон байдаг гэж итгэдэг. Тэдний дунд баруун ємнє зvгийн цаст цагаан ууланд нутагтай, цагаан арслан хєлєгтэй, цагаан мєнгєн таягтай Цагай цагаан євгєн зvvн ємнє зvгт нутагтай Шанд булгийн адагт байрладаг Эшэргэнээгийн гурван хєвгvvн Богднор, Тариаланч ноён, Талхач хатан байдаг гэнэ.
Бас хойт зvгт 13 євєрлєгчид 44 ноёд бий гэнэ. Арын 13 ноёд нь Байгаль далайн Ойхон арал, тvvний ємнє, хойт эргийн уул, хад, ус голоор байрладаг тэнгэрийн хєвгvvд, тvvний ахлагч нь хан хурмаст тэнгэрийн хєвгvvн Хан Сот ноён, тvvний гэргий Хан Зулмут ноён , тvvний хотны сахиус , хашааны эзэн хан бєє ноён бvргэд шувуу болон хувилдаг Хан шувуу ноён, Ойхон уулын арын элгэн хаданд байрладаг vхлийн аюулыг сахигч бух толгойт vнэгний хєвгvvн Ажрай ноён, Энэ ертєнцийн хаадууд болон, Эрлиг номуун хааны албат ардыг нийлvvлэхгvй сахиж байдаг гал улаан сэлэм далайсан хуа цолбон Догшин ноён Баргатны эзэн-Бархан єндєр ууланд байрладаг Хажир цагаан ноён Бєєгийн амьтайн ( бєєгийн ємсгєл ) эзэн Агуй Буумал ноён, Доод ангарын эзэн Ам цагаан ноён, Эрхvvгийн эзэн Хан заргач ноён, нарийн Зулхын ноён эзэн Эрдэмт цагаан ноён, Байгаль далайн эхний Мундрага єндєр ууланд байрладаг бух ноён хэмээх 13 ноёдоос гадна тэдний хатад болон анд нєхєд олон байдаг гэнэ.
Ємнє зvгийн 44 ноёдын нэр тодорхойгvй байдаг гэнэ. Мєн Мундрага ууланд тэнгэрийн охид єнєр эх Бууман Борогvинтойгоо 33 буумалууд бий гэж тэдгээрт итгэж биширдэг.
Буриад бєє нар урьд цагт нас барсан бєє, удганыхаа сvнсийг уул хад, ус гол, ой модны эзэд онгод чєтгєрvvд, болоод хvн амьтны заримд нь тус хvргэж, бас заримд нь гай гамшиг учруулж байдаг гэж vздэг.
Бєє нар зуун хєлт зул, зургаан хєлт тахил, доог, доог гэж байж тоо томшгvй олон зvйлийг хэлж бєєлдєг.
Буриад бєєгийн зэмсэг гэвэл :
Хоёр эвэртэй, угалзлуулан хийсэн тємєр малгайн хойно есєн цэнжvvргэтэй , цэнжvvргэ бvр нь vзvvртэй, тvvнийгээ (нугас) гэдэг. Малгайн дээд талд унжсан цэнжvvргийг “холбого” гэдэг. Тєрєл бvрийн ангийн арьс, малын арьс, эрээн марян торго цэмбээр могой шиг юм хийгээд тvvндээ хэрэм, солонго, vен, ємхий хvрэнгийн арьс болон элдэв даавууны єєдєс єлгєдєг. Vvнийгээ “майхавч” гэж нэрлэдэг.
Хагас метр орчим єргєнтэй даавуунд ангийн арьсаар тєрєл бvрийн могойн дvрс оёж, дээлийхээ зах дээр тохдог. Vvнийгээ далавч юм уу даль гэж нэрлэдэг. Ангийн сарьсан арьсыг хvзvvндээ зvvдэг. Уртаараа дээлийн хормойтой чацуу єргєнєєрєє євчvvний хэмжээтэй даавуу юм уу сарьсан дээр 25 зэс цагариг оёж хормойд нь олон тооны бєлгєнvvр “хонх” уяж, тvvнийгээ “элгэвч” гэдэг.
Євдгєндєє гєрєєсний арьсаар хийсэн хvрэм углаж, хормойн ёроол нь цацагтай, улаан єнгийн дээл ємсєж, тvvнийгээ “хэвнэг” гэж нэрлэдэг. Хоёр тулгуур дээр дэлтэй морины толгой дууриалган хийж, дэл бvрд нь гурав гурван холбоо нэг цагариг хийгээд тvvнийгээ “морины дэл” гэдэг. Тулгуур бvхэнд нь морины сvvл гэж холбоо дэл хийнэ. Сvvлнээс дээш цагаригуудад жижигхэн тємрєєр дєрєє, сэлэм, жад, сvх, алх, завь, сэлvvр, тулгуур гэх мэтийг єлгєнє. Тvvний доод цагаригт Гурав гурван холбоо vлхэнэ. Энэ гурвыг “хєл” гэнэ. Хоёр тулгуур модыг “сорви” гэнэ.
Хуурай модоор ташуур хийж гутаарь загасны арьсан найман гєрлєє бvхий оосор хийж, тvvндээ нэгэн цэнжvvргэ хийж алх, сэлэм, жад мэт зvйлийг хийж, даавууны єєдсєєр чимээд “амьтайн ташуур” гэж нэрлэнэ. Бєєлж байх vедээ ташуураа барьдаг. Бєєгийн барьдаг хэсгийг тугалын арьсаар хийгээд, тvvнийгээ тойруулан бєлгєнvvр (хонх) зvvж, хоёр талд нь гурван цагаригтай цэнжvvргэ хийж, даавууны болон ангийн арьсыг могойн дvрсээр чимдэг.
Хэсээ цохидог модыг “Тойбор” гэдэг. Бєєгийн хvзvvнд зvvдэг толь, хонх, хадаг, могойн дvрс зэргийг “амьтай” гэнэ. Энэ бvхнийг бєєгийн хэрэгсэл гэж нэрлэдэг. Энэ бvхнийг цай юм уу архиар сэржимдээд гэрийн унинд єлгєнє.
Бєє хvний бєєлж байгаа мєчєд туслах зорилгоор 3-9 туслагчийг ажиллуулдаг. Тvvнийг “юсэнгvvд” гэдэг. Тэд нар нь сvзэгтэнгvvдтэй хамт суух ба тэдний дунд єндєр настай євгєн эмгэн хоёрыг суулгаж, “эцэг”, “эх” хоёр гэж нэрлэдэг. Тэдний дэргэд гал асаах зуух хийж ширэм тогоонд арц, ая ганга, модны холтос хийж буцалгадаг. Асаасан галдаа 12 хар , 12 цагаан чулуу хийж улайсгадаг.
Шинээр бєє болох vйлдэл буриадын бєє мєргєлд чухал байр эзэлдэг.
Бєє болох хvсэлтэй хvмvvс нэр хvндтэй ахмад бєєдєє бєє болгохыг хvсэж гуйдаг. Хэрэв бєє болохыг зєвшєєрвєл эхнийхээ “Шар нар” бvтээх ёслолд бэлтгэдэг. Vvний тулд уртаараа хоёр метр орчим гурван ес - хорин долоон ижилхэн навч, мєчиртэй хус мод авч ирж гэрээсээ урагш нь ес есєєр нь суулгадаг. Тэр хусныхаа арыг нь “Эх шар мод” нэрлээд оройд нь элдэв торгомсог даавууны єєдсєєр шувууны vvр засаж, дотор нь хєвєнгєєр юм уу хонины ноосоор есєн єндєг хийж тавидаг. Тэгээд дугариг эсгий дээр цагаан хоргой торго нааж, сар хийгээд єлгєдєг. Тvvний доор хусныхаа дєрвєн зvгт газраас дээш хоёр алд шахам хусаар хийсэн шаантаг шаагаад тvvнийгээ “Загалмай” гэж нэрлэдэг.
Урд талын том хусыг “эцэг мод” гэдэг. Орой дээр нь vйсэн (хусны хальс) дээр улаан хоргой торго наагаад тvvнийгээ “Нар” гэдэг. Суулгасан 27 хусныхаа эхний гуравд бvтэн чандганы арьс, дараачийн гурвад бор гєрєєсний толгойн арьс гурав дахь гуравд солонгын бvтэн арьс дєрєв дэхь гуравд vенгийн бvтэн арьс , тав дахь гуравд хусаар хийсэн жижигхэн тармуулыг улаан чулуугаар єнгєлєєд “Бардаг” гэж нэрлээд єлгєдєг. Зургаа дахь гурван модонд нь нэг эвхсэн долоон жижиг vйсийг хонины ноосоор ээрсэн утсанд єлгєдєг. Тэгээд тэдний завсараар єрєм тос хавчуулаад тvvнийгээ “Дагтай” гэж нэрлэдэг. Эцсийн гурван модонд зvссэн єнгє єнгийн миткаль уяж бvгдийг нь “Эх цагаан шанар” гэж нэрлэдэг. Баруун талд нь тvрvvчийнхээ ижлээр нэг жигдхэн есєн мод суулгадаг. Эхнийхэд нь битvvгээр євчсєн чандганы арьс, дараачийхад нь битvvгээр євчсєн хэрэмний арьс, гурав дахид нь булганы арьс, тав дахид нь шилvvсний арьсны єєдєс єлгєх ба бусад дєрвєн модонд нь элдэв єнгийн хоргой торгоны єєдєс, уяаад тvvнийгээ “Бурхан гарвалын шанар” гэж нэрлэнэ.
“Эхийн цагаан шанар”-ын зvvн талд гурав гурван есєн модыг vндэстэй нь авч ирээд тvvний навч, мєчрийг нь нар буруу мушгиж зvvн зvг руу хандуулан суулгаад эхнийхэд нь ємхий хvрэнгийн арьс, дараачийхад нь хар гєрєєсний арьсны єєдєс, тvvний дараачихад хар хєх єєдєс уяад “Хамниган гурвалын шанар” гэж нэрлэдэг.
“Эх цагаан ба буцрхан гарвалын Шанаруудын” хойт талын тэг дунд дєрвєн хус дєрвєлжлєн суулгаж, тvvний дунд хоёр тєє орчим дєрвєн урт гадас шааж тvvн дээр хавтгай модоор ширээ хийж, дєрвєн модондоо чандга, хэрэм, солонго, vенгийн арьс уяж эдгээрийг “Бєєгийн амьтайн ариутгалын индэр” гэж нэрлэдэг.
Vvний дараа бас л дєрвєн хусыг дєрвєлжлєн суулгаж тэдэндээ чандага хэрэмний арьс уяж, угт нь хоёр бєєрєнхий модон дээр хавтгай мод дэвсэж тvvнийгээ “Шинэ бєєг ариутгах индэр” гэж нэрлэнэ. Эх модны хойт талаас гэр руугаа долоон хус суулгаж, гэрийнхээ дєрвєн талд дєрвєн мод хатгаж vзvvрт нь дэгнvvл хийж дээр нь арц, ганга уугиулна. Энэ нь шат болно.
Гэрийн дотор талд єндєр ширээ засаж дээр нь 9 цєгцєнд зул хийж есєн модон аягыг зулын дундуур тавиад архи, сvv, хар ба сvvтэй цай дvvргэдэг. Тэдгээрийн ар талд хусан таваг дотор ааруул, єрєм, тос хийнэ. Тvvнийхээ ойролцоо хилэн цэмбэ ч юм уу алчуур хадаг зэргийг єлгєж, тvvнийгээ “Хавчуулга” гэж нэрлэнэ.
Гэрийн тооноор нэг бvдvvвтэр vзvvрийг нь галын дээр тавиад торгон даавууны єртсєєр чимээд тvvнийгээ “Тvсэргэ” гэж нэрлэнэ. Ийм бэлтгэл хийснийхээ дараа Их бєєгєє залан авч ирнэ. Шанар хийхийнхээ ємнє Их бєєгийхєє малгайн залаанд Шанар хийлгэж байгаа хvнийхээ эх, эцэг болон тєрєл садны хvмvvс, юсэнгvvд, ирсэн бєє удгануудыг хvндэтгэн дєрвєн єнгийн даавуу юм уу хадгаар уяад зул бадраана. Тэхээр Их бєє толио хєзvvндээ зvvж , ташуураа барина.
Есжингvvдийн ахлагч нь єєрийхєє ємсгєл (амитай) ємсєнє. Бусад нь бага амитайгаа ємсєєд єєр єєрийнхєє хэс барь зогсоно. Тэгээд тэнгэрээс уг гарвалаа дуудаж, бvгдээрээ бєєлнє. Vvнийг “Их Шанарын зулуудын бадралга” гэнэ.Бєєлєхєє тvр зогсож, гэрийн єрхєєр архи, цай, сvv єргєж бvгдээрээ амсаад гадагш гарна. Тэхээр нь гэрийн хойморт гудас дэвсэж, Шанарын эх ирсэн бєє, удган, юсєнгvvд бусад хvмvvсийг суулгана. Ємнє нь ширээн дээр тавагтай идээ, архи, цай зэргийг тавина. Их бєє болон шанар хийлгэж байгаа бєє, болон бусад бєє удган юсэнгvvдтэй буцаж ирээд нvvрээрээ шанар руу хараад сvv, архи, цай єргєєд бєєлнє. Бєєлж дуусаад тvлсэн гал дотроос гурван цагаан чулуу авч буцалсан цэвэр усанд хийгээд амитайгаа ариутгаж индэр дээр тавина. Тvvгээрээ амитай сvршинэ, бєєлєлднє.Vлдсэн есєн чулууг устай тогоон дотроос аваад ариутгалын индэр дээр тавина. Тvvнийгээ Их бєє Шанар хийлгэж байгаа хvн, бусад бєє удгад ээлжлэн угаалга хийгээд бєєлєлдєнє. Тvvний дараа эх эцэг болон бусад хvмvvс юсэнгvvд угаалга хийнэ. Vvнийгээ “Эх цагаан Шанарын ихийн угаал” юм уу “рашаан” гэнэ.
Энэ vед цагаан зvсмийн ямаа алж. Цусаар нь Эх модны доор байгаа загалмайг будна. Ямааныхаа махыг эвдэлгvй бvхлээр нь гэдэс дотортой нь хамт чанаж цугларсан бvх хvн иднэ. Шанар хийлгэж байгаа хvндээ бєєгийн ємсгєл (амитай) ємсгєнє. Толь зvvлгэж таяг хон, ташуур бариулна. Их бєє єєрийн хєтєлбєрєєр тvvнийг бєєлvvлж сургана. Юсэнгvvд хэсээ цохино. Бусад бєє удгад даган дуурайж бєєлнє.
Тэр vед Шанар хийлгэж бєє болж байгаа хvн дэвхэрч, цовхорч vсрэн харайж урагш, хойшоо гvйж, унаж, дусаж Шанарын мод тойрч модон шат гишгvvр дээр гарч эргэж бууна. Нар зєв гэрээ тойрно. Юсэнгvvд тvvнийг дагаж гvйлдэнэ.
Ингэж єдєржин шєнєжин унталгvй бєєлєлдєнє. Маргааш нь бас л бєєлєлдєнє. Тарган хонь алж махыг нь бvхлээр нь болгоод єргєлийн тавцан дээр тавина.
“Уг гарвалдаа тєєлэй шаруусан тєєлэй vргэживди” гэж байж бєєлєлдєнє. Тэгээд махаа идээд гадагш гарна.
Бєєлєлєг, ариутгалын угаалга хийхдээ тvрvvчийн єдрvvдтэйгээ ижил vйлднэ. Vvнийг “vдэлтийн шєнє” гэнэ. Дараачийн шєнє урьдахтайгаа адил бєєлєлднє. Нар гарч байх vед “Бид Шанараа тараалаа” гэж бєєлєлднє. Энэ vед Шанарын хажууд мах, сvv, архи идээ будаа тавина. Тvvнийгээ тойрон зэргэцэн суухад нь Их бєє толиныхоо уяаг тайлж эх, эцэг юсэнгvvдэд ээлжлэн бариулхаар нэг бєлбєгнvvр хонх єгнє. Тэр бєлбєгєнvvр гар дамжин буцаж ирэхэд нь Их бєє бєєлж ирэв татан толио далайж эрчигийдvvлэн хаяна. Бусад нь суурин дээрээ сууж “Бид уг гарвалаад єєрсєн сvнсvvдээ дуудан авч ирлээ” гэж дуу гаран найрлана.
Их бєєгєє гэрт нь хvргэхдээ єєрийн нь амитай, єлгєсєн хавчуулга, болон хонины мах хадаг цай, амьд хонь дvvрэг хэмээн бэлэглэдэг. Ирсэн бєє, удган, юсэнгvvдэд эх эцэг нарт бэлэг барина.
Сая бєє болсон хvн маань бас шинээр бєє болох хvмvvсийн Шанар хийж эхэлдэг. Сарын 29-нд амитай ариутгалга хийж єєрєє оролцон бєєлж, дэвхэрч, цовхорч, гvйж харайж онгодоо оруулдаг. Гурван жил болсоны дараа єнєєх шинэ бєє тvрvvчийн ижлээр Шанар хийж зургаан жил єнгєрсєний дараа Их бєєгийн амитай шинээр хийлгэж шинэ ємсгєл хэрэглэдэг уламжлалтай байсан юм даа.
Энэ бvхнээс vзвэл монголчуудын мєнх тэнгэрийн тухай ойлголт бол хєх мєнгєн тэнгэр гэсэн жирийн тэнгэр шvтэлгэнээс огт єєр Тэнгэр газрын чанадад орших мєнх тэнгэрийн тухай ойлголт болох нь ажиглагдаж байна. Одоо vед Єрнє, Дорнын эрдэмтэн мэргэд Мєнх тэнгэрийн vзэл, номлолд анхаарлаа хандуулж, шашин, философи, ёс зvй, нийгэм улс тєрийн vзлийн vvднээс судалгаа, шинжилгээ єргєн хэмжээтэй хийх боллоо.
Бид ч тvvнд хувь нэмрээ хvртээх учиртай.
Доктор, профессор Р.Рэгзэндорж

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Erdene (зочин)

Sain

Зочин

бүү мэд

Зочин (зочин)

сайн байна уу, буриад бөөгийн өмсгөл зэмсгийг мэддэг бол хэлээд өгөөч. Манжиг, ташуур,бардаг гээд мэдэх хэрэгтэй байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)