ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Цагийн өнгө зөнчид, лам, бөөгийн буултанд хэрхэн тусав?

Нэгэн бөө ингэж хэлжээ.

2009 оны 5 сарын 12-нд нэгэн зайрангийн онгод:
Хэл тагнайн ачаар
Хэтэрхий олныг үймүүлж
Үгийн урнаар олныг хуурч
Үймсэн олны сэтгэлийг дэвэргэж
Улсаа гэх сэтгэлгүй
Учрах мууг бодохгүй
Урагш биш хойш татах хүн
Улсын толгойд хаан сууна.
Төрийн толгойд сууж л байвал
Түмний сэтгэл өвдөнө үү
Түйтгэр зовлон ирнэ үү
Түүнд ер хамаагүй... гэсэн бол өөр нэг бөөгийн онгод:
Нүгэл үүрсэн нь олон болно
Нүхэнд унасан нь их болно
Гуяараа харлаж
Гунигаар үхдэг өвчин дэлгэрнэ
Ундаалах нь татарч
Бэлчдэгийнх нь тоо цөөрнө гэж байв.
Сонгууль болсны дараагаар буюу 2009 оны тавдугаар сарын 26-нд эхний хүний онгод нь:
Халх Монголын заяа
Хазгай явах тавилантай болов
Хань ижлээ мөлжигсөд
Хаяагаа шудрагсад
Хар муу санагсад
Хатуу муу явдалтнууд
Хан төрд гарснаар
Хоолтой нь хоолгүй болно
Хоолгүй нь хохирч үхнэ
Тэнгэрээс буудаг хур нь ч
Хор болж бууна.
Тэмээнээс өөр амьтангүй
Тэнгэрээс гуйгаад ч нэмэргүй
Тийм цаг ирнэ.
Харийнхан хар шоргоолж шиг бүчиж
Хамаг Монгол мөхнө шүү.
Хан тэнгэр гаргаж болох
Хамаг аашаа үзүүлж
Халуун шуурга тавьж
Хамаг гол ширгэж
Харын зуд нүүрлэж
Хамаг мал үхнэ.
Өнөөдрийн хоолоо
Өмсөж зүүхээ ч татаж хэрэглэ... гэж хэлсэн удаатай. Нэлээд хожимхон бас нэг бөөгийн онгод:
Өрөнд ороод өндийхгүй
Өстөн дайсан ихдэх
Өвчин зовлон нэмэгдэх
Өр зөөлөн сэтгэлтэн ховордох
Хэцүү цаг ирлээ гэж халаглаж байв.
"Эрхшээсэн төрийн өнгө" гэдэг нэг ойлголт монгол бөөд байдаг. Энэ утгаар нь авч үзвэл Монголын төр нэг л болохгүй байгаа бололтой.

Төрийн толгойд суух хүн хэр байхаас шалтгаалж улсын хувь тавилан шалтгаална.

Эх сурвалж: www.miniih.net

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
AXIOM

zoo zo ...

Wisdom (зочин)

Тэнгэр тэрсэлснээн үл ойлгох тэнхээ дутсаан манай ардад. Үнэнийн худал, худлыг үнэн болгосон аль аль нь. Энх цаг дуусч Элбэ галбын цаг эхэлсэн Богдийн Бошиг үнэн байна цаг үе нь. Тэрслүү Морман мэт Монголыг ноелох таатай ашгаа элбэгхээн хүлээж суух үлдлээ. Тэнгэрийн бошгийг сонсдогч бай үгүй ч хэлж л байгааагаасай хүн ардад.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)