ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Багууд хоорондын мэтгэлцээн

Багууд хоорондын мэтгэлцээн

Бөөгийн нэгдүгээр багаас бусад гурван багтаа тавьж буй асуултууд

Христийн багийнхнаас асуух асуулт

1. Дэлхий рүү яагаад заавал Есүсийг /аав нь/ явуулсан юм бэ?
2. Заавал өргөл өргөх ёстой юм уу?
3. Яагаад заавал өөрт нь итгэсэн хүний хүслийг биелүүлдэг юм бэ?

Буддын багийнхнаас асуух асуулт

1. Хойд төрөл гэж их ярьдаг, тэрний талаар үнэн эсэх, яагаад заавал хойд төрөлтэй байдаг юм бол?
2. Буддын шашинд лам нар гол суурь эзэлдэг. Тэр олон лам нарын дунд нэрд гарсан хүчтэй чадалтай гэгдсэн цөөхөн хэдэн лам байдаг. Ямар учраас тэд тийм чадал хүчтэй байна?
3. Клиник үхлийг юу гэж тайлбарлах вэ?

Лалын шашнаас асуух асуулт

1. Лалын шашинд Будда ч юм уу Есүс гэхээр тухайн шашнаа бүрэн илэрхийлж чадахаар тийм шүтэгч зүйл бий юу?
2. Одоо болж байгаа дайн терроризмтай улс орнууд ихэнх нь лалын шашинтай байгаа. Энэ нь тэдний үздэг үзэл санаатай холбоотой юу?
3. Аливаа шашин итгэгч хүндээ сайн сайхныг өгөхийн тулд байдаг гэж би ойлгоод байгаа.. хэхэ. Миний бодлоор лалын шашин их харгис шашин шиг санагддаг. Хүний эрх тэгш байдлыг ялгаварлан үздэг. Энэ талаар ?

Буддын нэгдүгээр багаас бусад гурван багтаа тавьж буй асуултууд

Христийн багаас асуух асуултууд

1.Хүн төрөлхтөний үүслийн талаар ямар байр суурьтай байна вэ?
2.Сатан урьд өмнө нь бурханы элч байсан гэдэг. Тэгвэл Төгс Төгөлдөр гэх Ертөнцийн Эзний газраас муу зүйл төрж болсон байхад огт төгс бус Хүн-ийг муу зүйл хийхгүй байхыг шаардах нь зохистой юу?
2.Жирийн амьдралаа ёс суртахуунтайгаар өнгөрүүлж чаддаг атлаа Христийг шүтдэггүй тэр хүн ариун хүн мөн үү? биш бол яагаад? Нүгэлийн хэр хэмжээг хэнд итгэснээр нь бус хийж буй үйлээр нь хэмжих хэрэгтэй биш гэж үү?

Бөөгийн багаас асуух асуултууд

1.Бөөгийн шашинг сонирхлоо гэж бодоход аваад үзчих гол ном, судар, сургааль байдаг уу ?Үзэл сурталаа нэгтгэсэн судар байдаг уу?
2.Бөөгийн шашинг шүтэгсэдийн тоо цаг ирэх тусам буурч энэ нь шашин биш ердөө мухар сүсэгийн түүх болон үлдэж байна. Энэ нь цаг хугацааны шалгуурыг дааж гаралгүй үлдэж байгаа хэрэг мөн үү? Өөрөөр хэлбэл илүү боловсронгуй шашингуудад зайгаа тавьж өгч байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
3.Одоогийн бөө нарын хувьд зул өргөх, эрхи татах гэх мэтийн зан үйлүүд байдаг. Яагаад эрхи, зул гэх мэтийн шарын шашны хэрэгсэлийг тэс хөндлөн бөөгийн шашин хэргэлдэг юм бол?

Лалын багаас асуух асуултууд

1.Эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой олон асуудал байдаг. Энэ нь хүний эрхийг зөрчиж буй бурангуйлал мөн үү?
2.Саяын шог зурагны асуудлаархи та бүгдийн саналыг сонсмоор байна? Үнэхээр Мухаммед хүчирхийллийг дэмжсэн сургаалиудтай юм уу?
3.Бусад шашин шүтлэгийн талаар ямар бодолтой байдаг вэ? Христүүд гэхэд өөр шашин шүтэгсэдийг тамын гэсгээл хүртэнэ гэж үздэг. Тэгвэл энэ үзэл Лалд ч адилхан уу? эсвэл илүү либериал үзэлтэй юм уу?

Бөөгийн нэгдүгээр багаас буддын нэгдүгээр багт тавьсан асуултын хариулт

1. Хойд төрөл гэж их ярьдаг, тэрний талаар үнэн эсэх, яагаад заавал хойд төрөлтэй байдаг юм бол?

“Xойд төрөл” гэсэн ойлголтод сүнс, үйлийн үр гэх мэт ойлголтууд маш их хамаатай ба нөгөө талаар дахин төрөх гэж ойлгож болох юм. Сүнс нь нэг биеэс нөгөө биед шилжиж болох ба энэ шилжсэний дараахь амьдралыг хойд төрөл гэж нэрлэдэг, хүний бодол санаа, үйлдэл бүхэн үр дагавартай байдаг ба үйлийн үрийн хуулиар, хэрэв хүн нүгэл их үйлдэх юм бол үйлийн үр ихсэж зовлонгийн буюу сансарын хүрднээс гарах боломж багасдаг.Өөрөөр хэлбэл энэ сүнс дахин төрж зовлон эдэлсээр байх болно. Харин гэгээрнэ гэдэг нь энэ хүрднээс гарч мөнхийн амар амгаланг олдог хэмээн тайлбарладаг. Хойт төрөл гэж байдаг нь үнэн эсэх талаар мэдээж бид мэдэхгүй, энэ асуултанд хэн ч яг үнэн зөв хариулж чадахгүй байх. Энд тэнд өмнө ямар амьдралаар амьдарч байснаа мэддэг, санадаг гэх явдлууд олон гарсан тухай яригддагаас үзвэл энэ байж болох магадлалтай ч энэ нь бидний анхаарлаа хандуулах ёстой асуудал биш гэж бодож байна. Буддагийн хэлсэнээр, “энэ насны амьдрал хамгаас чухал” ба энэ амьдралаа зөв өнгөрүүлэх ёстой юм.


2. Буддын шашинд лам нар гол суурь эзэлдэг. Тэр олон лам нарын дунд нэрд гарсан хүчтэй чадалтай гэгдсэн цөөхөн хэдэн лам байдаг. Ямар учраас тэд тийм чадал хүчтэй байна?

Буддын шашинд бус шарын шашинд лам нар гол байр суурь эзэлдэг. Нэг сонин дээрээс уншиж байснаасаа хуваалцахад, “нэг лам Энэтхэгээс гарахдаа мөрөндөө ганц орхимжтой гарч Буддийн сургаалийг сүсэгтэн олонд хүргэхээр гарч. Тэгээд хүйтэн сэрүүн газар ирэхэд сэтгэлийн хат нь суларч, хувцас эд хөрөнгөнд дурлах болж. Үүнийгээ зөвтгөхийн тулд шунасан бүхэндээ шинэ бурхан бий болгож, надад өгч байна гэдэг нь бурханд өгч байна гэсэн үг гэж ярих болж. Тэгээд л бид буддагийн заасан замаар бус ламбугайн заасан бурхадад сүсэглэн амьдрах болж ”. Нэрд гарсан болон хүчтэй чадалтай лам гэдэг нь мэдээж ялгаатай ба нэрд гарна гэдгийн хувьд ямар ч хүн нэрд гарч болно. Хүч чадлын хувьд ном судраа сайн мэддэг гэдэг утгаараа бол тухайн хүний хөдөлмөр, тэвчээртэй холбоотой асуудал. Нөгөөтэйгүүр, одоогоор ШУ-наар батлагдаагүй ч үнэхээр тэр хүн өвөрмөц зүйл дээр төвлөрч, суралцаж чадвал юуг ч хийж чаддаг байж болох юм. Эдгээр хүмүүсийг л чадалтай гэж хэлж байгаа болов уу.

3. Клиник үхлийг юу гэж тайлбарлах вэ?

ШУ-ны талаасаа хүн ухаан санаа болон амьдралын ерөнхий процессуудаа алдаж, ганц тархи нь л үхэлгүй үлдсэний хүчинд эргэж сэргэсэнийг хэлдэг болов уу гэж бодож байна. Амьдрал дээрх баримтуудын хувьд, клиник үхэлд ороод өөр орчинд шилжсэн гэх мэт мэдээлэл их байдаг. Буддын шашны хувьд тайлбарлах гэвэл бие нь үхсэн, харин сүнс нь биеэ арай орхиогүй гэсэн хариулт том зориг гарган өгье, буддизмд клиник үхэлийг тайлбарласан тайлбар гол бүтээлүүд дээр байдаггүй. Буддын лам нарын бичсэн анагаахын зохиолууд дээр байдаг ч байж магадгүй… уншиж байгаагүй.
Жич: энэ асуултыг тэмцээний бус журмаар Христийн багт тавьбал илүү сонирхолтой хариу өгөх болов уу.

Буддын нэгдүгээр багийн Бөөгийн нэгдүгээр багаас асуусан асуултын хариу

1.Бөөгийн шашинг сонирхлоо гэж бодоход аваад үзчих гол ном, судар, сургааль байдаг уу ?Үзэл сурталаа нэгтгэсэн судар байдаг уу?

Бөө мөргөлийн шашинд Христэд бол Библи, Лалд коран гэж байдаг шиг тийм тогтсон судар ном байхгүй. Удган, зайранд дуудлага болоод ёс заншил нь үе уламжлан ирдэг. Бөө мөргөлд аман хэлбэрээр ёс заншил нь явж ирснээс тэмдэглэгдэж үлдсэн нь бөө мөргөл, шашин судлаачдын бүтээлд үлдсэн байдаг. Удган зайрангууд өөрсдөө онгодтой тусгай хүмүүс байдаг болохоор шарын шашин шиг тогтсон хэв загвар баримталдаггүй хийдэд сууж шавилж ном үзэж гэгээрдэггүй байсан болохоор газар газарын бөө нарын дуудлага нь хоорондоо бас ялгаатай байсан. Бөө мөргөлд гол нь бүх учир зүйг байгаль, түүнтэй харьцаж буй байгалийн үзэгдлүүдтэй холбон тайлбарладаг байсан.

2.Бөөгийн шашинг шүтэгсэдийн тоо цаг ирэх тусам буурч энэ нь шашин биш ердөө мухар сүсэгийн түүх болон үлдэж байна. Энэ нь цаг хугацааны шалгуурыг дааж гаралгүй үлдэж байгаа хэрэг мөн үү? Өөрөөр хэлбэл илүү боловсронгуй шашингуудад зайгаа тавьж өгч байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

Монголчуудын өөрсдийн нь шашин гэгдэх бөө мөргөл нь монгол улс манжид эзлэгдэх үед улс төрийн бодлогоос болж монголд дэлгэрсэн шарын шашнаас болж шахагдсан. Монголын хүн амын дийлэнх хувь нь шарын шажинтан болох үед бөө мөргөл сэргэх боломжгүй байсан. Шашин шүтэх эс шүтэх нь чөлөөтэй болсон үед ХөвсгөлийнДархад, Улаан-Уул, Ренчинлхүмбэ зэрэг сумдын нутгаар бөө заарин сэргэж эхэлсэн. Хувь хүний шашин шүтэх эс шүтэхээс хамааран бөө мөргөл нэг их газар авч дэлгэрэхгүй байгаа ч тодорхой хэмжээгээр оршин байгаа. Боловсон шашин гэдгээс дайжиж зай тавьж өгч байгаа гэж ойлгохгүй л байна

3.Одоогийн бөө нарын хувьд зул өргөх, эрхи татах гэх мэтийн зан үйлүүд байдаг. Яагаад эрхи, зул гэх мэтийн шарын шашны хэрэгсэлийг тэс хөндлөн бөөгийн шашин хэргэлдэг юм бол?

[align=justify] 2-р шатны материалд энэ тухай уг нь дурдсан байсан. Тэр хэсгийг хуулж тавьлаа. Бас 2-р асуултны тодорхой хэмжээний хариулт гэж ойлгож болно шүү. Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаад /Чингис, Өгөдэй, Гюүг, Мөнх нар/ аливаа шашныг огт ялгаварлалгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашныг огт ялгаварлахгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашны тэргүүнийг нэрлээгүй зэргээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол шашин нь бөөгийн шашин хэвээр байсан ба Чингис хаан хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зааринг УЛСЫН ИХ БӨӨ болгож цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг УЛСЫН ИХ ЗУРХАЙЧ бэхид өргөмжлөх зарлиг буулгаж байжээ. Ийнхүү бөөгийн шашин төрийн гол шашин байсан тул “Монголын нууц Товчоо”-г бөөгийн шашны ертөнцийг үзэх үзлийн үүднээс түүний онол сургаалийн үндсэнд тулгуурлан бичсэн.
Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ. Одоогоос 2000 жилийн тэртээгээс Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.
Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
narangarvuu (зочин)

bi shashingui hvn. gehdee neg zuiliig zaaval helmeer bna. ta nar mongold ertneesee l bsan, hoorondoo muudaltsaj bhiin orond ter hariin shashnuudiin esreg huch havsarch uzeech ee. ene olon shashin hend heregtei yum...

enerel (зочин)

Лалын шашны хувьд мөн гэгээрэл гэсэн ойлголт бий байх.Яг ямар шалгуур давсан хүн гэгээрсэнд тооцогдох вэ.Боломжтой бол, өөрөөр хэлбэл өөрийн шашны судраас жишээ татаж бодитоор тайлбарлаж өгөөч.Шашин бүхэн өөрийн гэсэн дэг жаягтай, өөр өөрийн гэсэн гэгээрсэн төлөөлөлтэй байдаг байх.Чухам үүнийг л сонирхож байна.Мэддэг хүмүүс харамгүй тайлбарлаж өгөх байхаа хэмээн найдаж ,чих тавин хүлээе.

anhaa (зочин)

laliin shashind hunii uusliin talaar yu gsn bdgiig mddg hun bnu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)