ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ: Номын тухай товчхон

АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ: Номын тухай товчхон

ХӨХ МОНГОЛЫГ ТӨРӨӨР БАДРААХ ХУТАГТАЙ НЭҮРИТ ЗАСГИЙН

АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ

Номын тухай товчхон

Чингис хааны гуравдахь хөвгүүн Өгөдэй их хаан ор суугаад төрийн хэрэг хэсэгтээ мандан бадарч байсан ч түүнийг тэнгэрт хальсны дараа төрийн үйлс хямарч, гадаадын хүмүүс Монгол төрийн хэрэгт хуруу, хошуу дүрж, эзэн богд Чингис хааны зарлигаар Монголын хэсэг эрдэмтэн, мэргидийн туурвин бүтээсэн төрийг жолоодох, гэрийг засах, иргэнийг засах сургаал айлдварын цогц болсон гурван алдарт судар ном бас Монголоос ойж гарсан эмгэнэлт явдал болжээ.

Дээрх алдарт айлдвар сургаалын судар номуудыг зохион бүтээх үйл хэрэгт эрдэм ухаанаараа шалгаран оролцсон Сорхагтани цэцэн хатан алдагдсан тэдгээр номуудын гол утга санаа, амин чанарыг нэгтгэн зангидаж “Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай Нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх алдарт айлдвар сургаалийг бүтээснээ хүү Мөнхийгөө их хаан ор суух төрийн ёслол дээр түмэн олны өмнө айлдан уншсан байна.

Тэр цэцэн удган их эзэн Чингис хааны бага хүү Толуй эзний ёсолсон гэргий, Монголын улс төр, нийгэм ахуй, соёл шашины ёс заншлыг гойд сайн мэддэг эрдэм төгс хатан ээж байжээ. Бичвэр сургаалиа харийнханд алдах аюул бий тул энэхүү сургаалийг хэлмэл хэлбэрээр өв уламжуулан хадгалуулсан бөгөөд утгыг алдуулан өөрчлүүлэхгүйн тулд өв монгол хэлээр өртөөлөх үүргийг оюун ухаант олон бөөгийн удам угсаа болох дөрвөдийн Хөх нохой овогтонд даалгасан ажээ.

Хөх нохой овгийнхон өөрийн удам угсаа дотроос номонд мэргэн, сэргэг оюун ухаант үрсийг бага наснаас нь сонгон өв Монгол хэлээр уламжуулан цээжлүүлж Монгол төр өеөдөж, эзэн хаанаа даахгүй болох тэр цагт түмэн олондоо дэлгэрүүлэн таниулах ёстой байв. Хөх нохой овогтон 19 дүгээр зууны сүүл үеэс одоогийн Увс аймгийн Түргэн, Сагил сумын нутагт суурьших болсон гэдэг.

Төр өеөдөж эзэн хаанаа даахаа байжээ хэмээн дүгнэж 1980 аад оны сүүлээс хөх нохой овгийн 15 дахь үеийн өртөөлөгч Ж.Нүрзэд агсан энэхүү гайхамшигт хэлмэлийн сургаалиас төрийн мэдэлтэнүүдэд хүргэх оролдлого хийж эхэлжээ. Өнөөдөр амилсан үгт энэхүү хэлмэлийг бидэнд өртөөлөгчийн үр удам орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэн хүргэж байна.


Гайхамшигт хэлмэлийг өртөөлөгчдийн тухай дурсамж

Хөх нохой овгийн 14 дүгээр үеийн өртөөлөгч Увс аймгийн Сагил сумын харъяат өвгөн лам, маарамба Лэгжин Төгс буянтын хийдэд сууж байсан бөгөөд эсэргүү хэмээн хэлмэгдэж явсан нэгэн аж. Түүний өвөг дээдсээсээ сонсож, сурч явснаа өөрийн дараагийн өртөөлөгчид хэлж дамжуулсан сонирхолтой түүхээс энд өгүүлье.

“Чингис хаанаас өмнө хөх нуруут монгол хүмүүний гадаад хүрээнд байгаа хүмүүс хувийн жижигхэн газарт аргамжаатай морь мэт амьдарч, тэр хүний хувьд хорвоо ертөнц, тэнгэр, арга билэг зөвхөн тэр л газраар нь хэмжигдэж байв. Газар үгүй хүнд өөр юу ч байсангүй. Хөх нуруутнууд Алтай, Хангай, Хар Жодоотын уулс, хээр тал, гучин гурван говь бүхий гадаад далай уруу урсдаг есөн мөрний савыг эзлэн нүүж байлаа. Элс, ус, агаар, цаг дөрөв нэгэн дор байж байлаа гэхэд эдгээр бодис хоорондоо цагийн хүчинд нэгдэж ангижирч амин чанарын нүүдэл явагдаж байдаг. Дэлхий тэнхлэгээ эргээд нарыг тойроод нүүж байдаг. Дэлхийн амин чанар дөрвөн улиралд шилжин нүүж байдаг. Харин суурин хүний амьдрал бол тоос, чийг, хий, дэнс дөрвийн оршихуйн болон дэлхийн бөмбөрцгийн дээд хуулиас эсрэг төдийгүй дэлхий дээр буй өт хорхой болон хамаг бодит юмны амин чанарын шууд холбоог хайхрахгүй.

Тоос чийг, дэнс хий, дэлхийн бөмбөрцөг, хамаг амьтны дээд хуулийг иргэний бадрахуйн аргамж сүлжээ оосорлохуй, оломлохуй, бүслэхүй болгох үйл хэргийг далан хаан эрдэнэ засаг гэж хэлнэ. Чингис хааныг шинжээчид үзээд хаан эрдэнэ шинжийг таниар тогтоолоо гэжээ. Тэгэхэд Чингис хаан “тийм бол сайн байна. Дэнсний хүчин дор тоос, чийг, агаар эхтэй бүх юманд далан өөр араншин буй. Түүний бүгдийнх нь амин чанарыг хохирол үрэгдэлгүй шилжихэд дэмч болох тийм хаан бол бурхаан. Тийм засаг бол далан хаан эрдэнэсийн засаг гэж Сорхагтуни бэкүни хэлсэн бөгөөтөл манус юу хэлнэв” гэсэн гэнэ. Чингис хаан далан шинжит хаан эрдэнэ хэмээх шалгуурын хорин нэгэн шинжийг тэнгэрээ болгосныг тогтоожээ. “Дотоод биендээ ерөөсөө тэнгэргүй, тэнгэр хаана байна гээд асуухад дээр огторгуй уруу заадаг Мухамэт эд диний дэргэд би бол бурхаан мөн байна. Хааны сууринд суусны нэг тэнгэр гэвээс надад 21 тэнгэр байгаа нь үнэн бол далан хаанаас гурван хэмжэ дутуу ч Мухамэтээс хорин нэгэн их хэмжээ илүү байгаа учраас бүрхаан гэж зөвшөөрөв” хэмээн Чингис хаан хэлжээ.

Хөх чоно овгийн 15 дахь үеийн өртөөлөгч, өв хэлнээс орчуулагч Ж.Нүрзэд бага насандаа өөрийн авга лам гэнгээгээс эл хэлмэлийг өвлөн цээжилсэн байна. Тэрээр цахилгааны инженер мэргэжилтэй, нүүрсний уурхайд хариуцлагатай алба хашиж явсан төдийгүй гайхамшигтай ой тогтоолт, бясалган бодож, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвартай, уйгагүй хөдөлмөрч нэгэн байв. 26 жилийн турш өвлөн ирсэн хэлмэлийг ухааран бодож, ойлгон таньж, шинэ монгол хэлнээ буулган ном болгох чимхлүүр ажлыг шамдан хийж, үүний тулд өвөг монгол, орос, турк, алтай хэлийг бие даан сурч, өв монгол хэлний 1000-аад үгийн түлхүүр тайлбар толь зохиож, шүлэглэсэн эхийн үндсэн утгыг тайлан “Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу”, “Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах их засгийн алтан дээд Гэрээ” болон Чингис хааны тайлга, тахилгын товчоон” гэсэн гайхамшигт ном судруудыг хэвлүүлэн түмэн олондоо толилуулсан билээ.


Алтан дээд үнэний аялгуунд цагийн өнгийг дүрсэлсэн нь

Хуурамч зараар булхай элч зарагдаад хэрэг шийдвээс

Мэдэхийгээ сүйтгэхүйд зориулж

Мэдэхгүйгээ бурханд даалганам за

Хөх олз андын дэм сэрэхүйгээ гээж өстөнд идэгднэм зэ

Гурван эрдэнэ ав эв овоогоо ангижирнам за

Шарлуулж уйлайлгах бодлын цаг хөх монголыг занаж золбоожоод

Шангас шангасаар тасалж мал мэт болгохыг санатугай

Чивэлж хөхийн үсийг хусаж төрхийг өөрчилж гутааж мохоовоос

Чингисийн нэүрит засгийг бодох нь алуур болохыг мэдтүгэй

Айлыг хорлох муу элээ сэрэхүйг хоосолж шарлуулаад. . .

Амин ертөнц тэнгэр билгүүнээс хагацаж шарласан монголчууд

Атаа хонзонгийн шастра-д ёс бустын сутраар улайнам за

Төр нь алуурч болж улайсан монголчууд харлаж эхэлнэм зэ

Хэвлий шуналдаа захирагдан эдэд боолчлогдсон хар монголчууд

Миний элчийг алж тархины тураал нь тахалд идэгдэх осол буй. . .

Хүний зовлонгийн чанга бүгдийг жаргалаар сэтгэсэн

Хөх нуруутыг хөх монгол иргэн болгох билэгтнийг олтугай

Энэ билэгтэн олдох цагийг тохинуулсны байдлыг өчсүгэй.

Харц иргэд харь хүний зовлонгийн боол болмой

Хаалгат гэрээс эмс зайлж хадны мухарт нуруу зовоомой

Хүүхэд мухар мөрийг хөөж, хонгилын амьтан болж гэрэл эрмой

Хөгшид үхэгсэддээ атаархан амиа хорлох аргыг дэлгэрүүлмой . . .

Цөвийн цагийн таван зуун жил хариас зүүгдэн мохож

Цагт баригдан суухуйн бодлын жимээр дөтлөн хөдөлбөөс

Цэгц чанар дэнсний баримжаагүй жимд орж хөл алдмой

Бүрхаан болох шар бодлоор өөрийгөө хоосолж түгээмэлээ бараад

Сархад, балчирын ноолдоон, дааганы уралдаанаар гуниг зөөллөж

Бүтэн жилийг бараад гэнэт сэрж мал хүн юугаа тоолмой

Болох болохгүй үйл ялган бодолдоо чирэгдэн өөрийгөө цөлмой

Төр нь хаанаа даахгүй билгээр сохорч өеөдөвч

Томоогүй булхайнууд хаан болох гэж өөрсдийгөө зарламой

Ёс бус эзэрхэгчид хөх монголыг харлуулан чирсээр цагийг элээж

Ёрын хар устгалын тамд зэрэгцэн очихыг билэгтэй бүгд үзмой

Хөх нуруутын нэүрит засгийн босоо голчийг хүсэгчдийг

Нэгийг нөгөөгөөр нь бариулан алсныг тоолж үзмой . . .

Гурван хаан зэрэгцэн мандаж худгыг хатааж хурыг буулгаж

Ерэн таван булхай элчээр зарагдаж төрөөр иргэнийг гутаагдаад

Ертөнц тэнгэрээс төөрч баас мэт үнэгүйдсэн хүмүүст

Мөнх тэнгэрийн хүчин мохож их монгол домог болох дэнсэнд

Гэрийн нохой гэнтүү чоно мэтээр очих төвшитгэгчийг зарья

Гэгээн богд Өтүгэ, Хөх монгол хажир Чингисийн тэнгэрээр

Гэмтний гэм урвагчийн балгийг ясах түүнийг бүү алтугай

ЭНЭ ЦАГИЙН ӨНГӨ

Өөртөө гомдож өртснийг хорловоос

Эмд шунаж эдэд захирагдваас

Өндөр төр сохорч өеөдсний шинж

Хатад шивэгчнээ худалваас

Хаалганы цаана эмс нуруугаа

Нууцаар зовоож наадваас

Хүүхэд гэрээс дайжин гуларваас

Хөгшид үхэгсдэд атаархваас

Хөх Монгол харласны шинж

Хүслийг хясал дийлвээс

Хүндтэй элч иргэнийг эвдвээс

Сайн муу хоёр эвлэрвээс

Ариун бузар холилдвоос

Алмас хаанаар суух дөхвөөс

Хуурамч зараар ноёд тодорвоос

Хувхай ёс хувь хүртвээс

Харлаж улайж шарлахуй

Хамтдаа бүгдийг хамарсны шинж

Хөх монгол иргэн тэнгэр ертөнцөө гээвээс

Хөгнөөтэй хурга адил буюу

Хөх нуруутууд төрөөр гутаагдаад

Өөрийн өөдгүй боол ёс бустын идэш буюу

Хоосны шастра сутра уун наадгай

Арьяа лалита бистра намай махаяма

Авидрама санкхья пурохита уун хорлолд

Алд бие мохож тархи хоосорном за

Хөх монгол шарлаж улам харланам за

Сүсэгтэй сургаальтан шастра сутра ны

Сүв сэвийг үл ойлгогдохуйгаар хучин

Сүнсний төлөө тархийг хоосолж

Тэнгэр ертөнцөө гээхийн төлөө

Шарлаж, улайж, харлаж сөхөрч

Дэнс тоос хий чийгийг хуулиас төөрч

Шастра уун цагийн боол болоод

Өнчин зүрх тэнэг тархиндаа оосорлогдон

Өвс идэж ус ууж хужир долоогсдыг

Өөрөөсөө дээдэд үнэлж, үнэгүйжээд

Иргэ, сэрх чоно мэт явахыг мөрөөдөн

Хорвоогийн хүмүүнээс өөрийгөө

Дорд ухаарахаас айтугай

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Зочин

Хоосны шастра сутра уун наадгай

Арьяа лалита бистра намай махаяма

Авидрама санкхья пурохита уун хорлолд

Алд бие мохож тархи хоосорном за

За энэ хэсгийн санскрит үгүүдийг чадах ядахаараа орчуулан тайлбарлая аа.

шастра - дээрээс бууж ирсэн ариун ном жишээ нь веди гэх мэт
сутра - зүрхэн тарни гэж ойлгож болно
Арьяа - Ари хүн буюу цэвэр ариун ухамсартай хүн. цэвэр язгууртан, хүндлэл хүлээсэн хүн гэж ойлгож болно.
Лалита - 1000 нэрт Дарь Эх буюу 1000 Дарь эх- Монголд 21 цагаан дарь эх гэдэг шиг энэ 1000 нэрт Дарь эх. нэг нэр нь нэг ертөнцөд. 1000 мааньтай. Шри янтратай. Бүтэн нэр нь Лалитаамбикааяай буюу Орчлон ертөнцийн дарь эх гэсэн утга санаатай
бистра - орос үг гэж ойлголоо, ийм санскрит үг хайгаад олдсонгүй.
намай - буюу namah нь мөргөе гэсэн үг.
Махаяма - Маха гэдэг нь Агуу гэсэн утгыг илэрхийлнэ. Яма гэдэг нь үхлийн буюу Эрлэгийн бурхан гэсэн утгатай. Хэний сүнсийг хаашаа явахыг нь шийддэг гэж ойлгож болохоор. Агуу Дхармын бурхан гэж хэлдэг байна нэг талаар бас. Дхарма гэдэг нь юу хамгийн зөв бэ, юуны тулд яах гэж төрсөн бэ гэх мэт зөв зам мөр. Дхармагаар бол муу карма бүтээхгүй. Карма бол одоогийн бодол хэл үйл явдлын болон өнгөрсний үр дүн.
Авидрама - А Видиа Рама гэж 3н этгатай үг нэгдэж Авидрама гэсэн үг болно. Рама гэдэг нь эртний ведид бичигдсэн Нарны эзэнт гүрний Агуу хаан. Видиа гэдэг нь мэдлэг. А-видиа гэвэл ignorance мэдэхгүй байх буюу мунхаг гэсэн утгатай ба мэдлэгийн эсрэг утгыг илэрхийлнэ. Харин А авиа бол өөрөө бүрэн төгс утгыг илэрхийлнэ, А дотор бүх зүйл багтана. Тиймээс Авидиа бол бүрэн бүтэн төгс төгөлдөр мэдлэг болно. Махариши Махеш Иог багшийн хэлснээр а-видиа буюу мунхаг нь Кали югад төмөр эринд харьалагддаг ба Авидиа буюу бүрэн төгс мэдлэг нь Сати югад алтан эринд байдаг боловч Кали юга төмөр эринд үргэлжлэх Сати юга алтан үед Авидиа бүрэн мэдлэг болно. Авидрама гэдэг бол Төмөр эриний Алтан үе дэх бүрэн төгс мэдлэгийн хаан гэсэн үг. Бид одоо энэхүү 10 000 жил үргэлжлэх төмөр эриний алтан үед орж явж байгаа гэдэг. Алтан эринд мөн алтан үед бурхад газар дэлхий дээр өөрийн биеэр морилж байдаг гэж бичжээ. Газар дэлхийд диваажингаас илүү, бурхдын ертөнц бий болон сайн сайхан бүгд цогцлог дэлгэрдэг гэжээ эртний ведэд.
Санкхья - буюу Саамхья гэдэг нь Мэдэгчийн бүрэн төгс мэдлэг. 4 Веди ба 36 Ведийн утга зохиолоос Ведийн мэдлэг тогтдог бөгөөд Санкхья нь 36 Ведийн утга зохиолын Упаанга хэсгийн 3 дахь нь юм. Санкхья нь ухамсрын олон чанарын тоог үүсгэдэг. 6 бүлэгтэй бөгөөд энэ нь дуулал нь хүний тархины бор гадаргын 6 давхаргатай тохирдог нөлөөлдөг байна.
Пурохита - засал тахилга тайлгыг удирдан явуулдаг, лам хуврагуудын хурлын дарга гэж ойлгож болно.

Зочин

уун гэдэг нь ... ний гэсэн үг байхаа. шастраны сутраны гэх мэт. энэ санскрит үгүүдийг буруу тайлбарлах вий бас эдгээрийг буруугаар хэрэглэх вий гэсэн болов уу хэмээн мунхаглах

subda (зочин)

UNEHER SURGAMJTAI SAIHAN SURGAALI BNA BIDNI UBUG DEEDES AHUU HUMUS BJE BAS ZOCHIN UNEHER SAIN SUDALJ TAILBARLAJE IH BAYRLAJ BNA TSAASH NI IHIG HIGEREI

жигэм (зочин)

sain bna uu? enehuu saihan nomiig haanaas olj avbal boloh uu? nomiin hudaldaagaar hudalddag bol heden tugrugnii hanshtai bdg bol? helj ugch tuslana uu?

Sonirhogch (зочин)

"Гэрийн нохой гэнтүү чоно мэтээр очих төвшитгөгч" энэ яаж ирэх төвшитгөгч вэ энэ мөрийг тайлбарлаад өгөөч.

гэгэ (зочин)

биеийн сүнс биед үгүй
билгийн ухаан чээжинд үгүйд;
хүн төрвөөс нэгэн үе
өвс ургаваас нэгэн намар;
чухал үгийг уудам цагт хэлмүй
нарийн аргыг сул цагт боловсруулмуй

enkhee (зочин)

unekheer gaikhamshigtai nomnuud baina bilee dee. Dakhin dakhin unshaad oilgovol. Iim l gaikhamshguud Mongolchuud bidend onoodor money- s iluu us agaar met kheregtei baigaag khumuus mini oorsdoo bas medekhgui baigaa ni gaslantai.

наранцацрал (зочин)

үнэхээр төгс буюу энэхүү номыг 99068026 утусдаад авч болно

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)