ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зайран М.Энхзаяа: Байгалийн араншин өөрчлөгдөж буй нь дэлхий ертөнцийн хилэн юм

Зайран М.Энхзаяа: Байгалийн араншин өөрчлөгдөж буй нь дэлхий ертөнцийн хилэн юм

2010 оны 3-р сарын 4
Зайран М.Энхзаяа: Байгалийн араншин өөрчлөгдөж буй нь дэлхий ертөнцийн хилэн юм

Үхэр жилийн сүүл Монголчуудын хувьд цас зудтай нэлээд хүнд байлаа. Одоо ч байдал сайнгүй байгаа учраас зайран, удганууд нийлж төрийн бус байгууллага байгуулжээ. Энэ талаар "Тэнгэрийн заяач-үүд" төрийн бус байгууллагын тэргүүн, зайран М.Энхзаяатай ярилцлаа. Түүнтэй 99051197 тоот утсаар холбоо барьж болно.

-Та өөрийнхөө тухай эхлээд яриач. Хэзээ анх онго тэнгэрээ авч байсан бэ?
-Би хотгойдын зургаа дахь үеийн зайран. Хөвсгөл аймгийн Арбулагийн Базаррагчаа ноёны үр сад. Манай нэг онгод тэнгэр орж ирээд "Бид удам судраараа хөөгөөд байвал Шадар вангийн үр сад шүү" гэж хэлсэн. Аавын үед 1800-аад онд тасарсан, ээжийн талд бол номтой том лам нар байсан. Би төрийн байгууллагад ажиллаж байсан хүн шүү дээ. Багаас л хүн бүр их сайхан хүүхэд байна, гэмтээж болохгүй гэдэг байсан. Гэхдээ бөөгийн шинж олон байдлаар илэрдэг юм билээ. Сүүлдээ ч хагас галзуу солиотой болсон.

Хүнд үзүүлэхээр үхээрийн бузар гэнэ. Тэгээд 2000 оны аравдугаар сарын 25-нд Гүнтийн амны модонд онгоо барьж авсан. Эхний таван жил бол төөрөлдсөн будилсан, тэнгэрээ барьж авах гэж, үг хэлээ ололцох гэж тэмцэлдсэн, худлаа юм байна ч гэж бодсон үе бий. Одоо бол над дээр байнга ирдэг 8000 гаруй хүн, даатгуулдаг 13 голомт байна.

-Үхэр жилийн өвөл монголчуудын хувьд хүнд хэцүү байлаа. Ийм үед бөө, зайрангууд ард түмэн, улс орныхоо тусын тулд ямар нэг зүйл хийж байна уу?

-Хүмүүс байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж газар хөдлөх, цас зуд, ган гачиг, үер усанд олон зуун хүн үхэж үрэгдэж байна. Энэ бол дэлхий ертөнцийн хилэн юм. Тиймээс энэ хэцүү цаг үед тэнгэрийн улаач болсон бид хүчээ нийлүүлж уул ус, хайрхан, тэнгэр эцгээ аргадаж тахихгүй бол хар энергэд бүрхэгдсэн мэт өнөөдрийн зовлон, шаналал ирээд байгаа юм. Хүн гэгч амьтан юмыг байнга хийж бүтээж байдаг хэр нь устгаж, сүйрүүлж байдаг зовлонт биет. Тэр дундаа бие биенээ зовоох, алан хядах, дээрэмдэх, шунаг сувдаг сэтгэлийн хар энергиэр дэлхий бүрхэгдэн, түүнийгээ дааж явж чадахаа байсан учраас шилгээхэд бэлэн болчихоод байна.

Цаашид гал усны гашуун зовлон, өвчин эмгэг, газар хөдлөлт, хөдөлгөөн, үймээн самуун гээд олон зүйлс болох шинж төлөвтэй байгаа учраас удган, зайрангууд бид одооноос нэгдэж ямар нэг зүйл хийх хэрэгтэй юм. Өнөөдөр бид байгалийн хүнд нөхцөлтэй тэмцэж яваа ядарсан малчдадаа өөрсдийн сэтгэлийн өглөгөө өгөх хэрэгтэй байна. Бөө удганууд ч сэтгэл нэгдэн түмэн олныгоо зовлон зүдгүүрээс арилгахад нь туслах ёстой. Холоос ярьж суухаар малчны хотонд газар дээр нь очиж туслан, гар бие оролцож яагаад болохгүй гэж. Бид баастай бурхад биш шүү дээ. Тиймээс цэц булаацалдан ярьж суулгүй гap бие оролцоцгооё. Манай төрийн бус байгууллагатай энэ олон төрийн бус байгууллагууд хөдөлгөөнүүд нийлээч, уулзаж ярилцъя, хамтдаа хийж бүтээе, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе, сайн сайхныг бүтээе гэж уриалж байна.

-"Тэнгэрийн заяач-үүд" төрийн бус байгууллага хэзээ байгуулагдсан бэ. Ямар шалтгаанаар зайран, удганууд нийлж, нэгдэх болов?

-Бид монгол хүн болж, монгол эх оронд төрснөөрөө бахархах, баярлах ёстой. Өөрийн гэсэн зүйлсээ өөрсдөдөө авч үлдэхийн тулд энэ төр улсыг сайн сайхан болгож хөгжүүлэх, улсын хэмжээнд тогтоож барихад хүртэл санаа зовох цаг болжээ. Тиймээс "Тэнгэрийн заяач-үүд" төрийн бус байгууллага байгуулсан. Өнөөдөр нэг хороо дүүрэг,  гэр хороололд амьдарч байгаа хүүхэд залууст хосоороо зугаалаад явж байх усан оргилууртай, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, өндөр настнууд нь тайван амраад сууж байх орчин алга. Бид ядаж ийм зүйлийг ч болов хийгээд өгчих юмсан гэж бодож байна. Бид хий санаа зовоод суух биш ард түмэнд дутагдаж байгаа үйлээр нь, зовлонгоор нь тоглоод байгаа хөдөлгөөнүүдтэй хүртэл нэгдэхийг хүсч байна. Тэд юу хийгээд, хэний толгойг эргүүлээд, хэний амиар тоглох гээд байгаа юм. Эцсийн эцэст ард түмэн л хохирдогийг өнгөрсөн долдугаар сарын үйл явдал харуулсан.

Мэлхий хадны дэргэд 400 гаруй настай удган модтой хоёр га газар бий. Би түүнийг тахиад гурван жил болж байна. Тэндээ өвчин зовлонд баригдаж, зовж шаналан, түүнийгээ эдгээж чадахгүй байгаа хүмүүст туслах, ариусч, ухаарах орчинтой бөө нарын цуглардаг газар болгохоор ярилцаж байна. Тэр газрын зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас өгнө гэсэн. Удахгүй тэндээ таван гэр барих гэж байна.

-Уул усаа тахиж, байгалиа аргадан цаг агаарт нөлөөлөх боломж бий юу?
-Өвөл болохоор тэнгэрийн үүд хаагдаж газар орон унтаа байдалд байдаг болохоор тэр болгоныг хийхэд хэцүү. Харин тэнгэрт сүүн цацлаар цагаан өргөл өргөх, засал ном хийгээд явж байна. Дөрөвдүгээр сарын 5-нд ханш нээгдэхээр гал усаа тахиж, уул усаа аргадаж эхэлнэ. Харин тэнгэрийн тайллага гэдэг бол өөр ухагдахуун. Үүнийг тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны нар буцах хүртэлх нэг сарын хугацаанд тэнгэрээ тахиж, аргадан хур бороогоо дуудан ган гачигтай газар хур бороо буулгах, үер ус буугаад байгаа газарт бол зогсоох, уул усны эздэд дуулгаж тэр зовлонгоос салгах ерөөл өргөж, өөрийн биедээ эзэгнүүлж, хэц хэнгэрэгээ дэлдэн мордож тэдэнтэй хөөрөлдөн ярилцдаг. Яргайтын богины аманд сүүлийн 4-5 жилийн туршид галын тахилга хийж байна. Орон сууцны айлууд галаа тахихад хэцүү байдаг учраас тэнд бөөгнөрүүлж хээрийн онгод буулгадаг. Намрын дунд cap бас тахилга хийдэг. "Бөөгийн голомт" төвийн 15 жилийн ой энэ зургадугаар сард болно, Тэнд олон бөө ирж, тэнгэрийн тахилга, тайллага хийнэ.

-Өнгөрсөн жилийн үер ус, одоо болж буй зудын талаар та бүхэн урьдчилж харж, мэдэж байв уу. Ирэх жилийн өнгө төрхийг харж байна уу?
-Харж байна. Тэнгэрүүд буугаад "туулай луу жил хэцүү, газарт хуй салхи дэгдэж, үер усанд автах, зовлон гайд нэрвэгдэх магадлалтай учир заавал засал хийгээрэй" гэж захиж байна. Энэ жилийн хувьд харин гайгүй. Гэхдээ олон жил газар дэлхийгээ ухаж төнхсөнөөс энэ бүхэн үүдэж байгаа юм. Тиймээс зайран, удган нийлж тэнгэр лус газар орноо аргадаж тахиж чадах юм бол болохгүй юм байхгүй. Би олон газрын уул усанд тахилга өргөж, олон түмэн өвгөдийн нутаг орныг аргадан тахиж явсан.

-Газар хөдлөлт бас мэдрэгдээд эхэллээ. Түүнийг урьдчилан мэдээд болиулсан гэж нэг бөө яриад байсан. Энэ үнэн үү, тийм боломж бий юу?
-Үнэхээрийн тэнгэр, уул, ус, газар оронтойгоо холбогдоод ард түмнээ аварч чадсан бол сайн хэрэг. Гэхдээ тэр хүний дуудлагыг тэнгэр газар сонсож мэдээд зовлонг нь холдуулж өгсөн учраас тэр уул ус газар орондоо өргөлөө өргөж, баярлаж байгаагаа хэлж байх ёстой. Иймэрхүү боломж үргэлжилсэн босоо шуургыг дуудлагаа дуудаад зогсоож байсан тохиолдол надад байсан. Хүн хүний өөрийнх нь онго тэнгэрийн увдис шинж, тэнгэрийн улаач тэнгэртэйгээ холбогдон барилдах дуудлага, тэдэнд өөрийгөө ойлгуулж, юу хүсээд, дамжуулаад байгаагаа зөв ойлгуулж чадвал болохгүй юм байхгүй.

Хүн гэдэг өөрөө амьд бурхан. Үргэлж сайхныг бодож, ариуныг гэрэлтүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун байвал ажил төрөл нь бүтэж, зовох зовлонгүй байна. Хэчнээн засал номоо хийлгээд гарсан дороо муугаа бодоод, муухайгаа хийгээд яваа хүнийг араас нь дагаж байгаа тэнгэрүүд хаяж л таарна. Хийсэн, хийлгэсэн бүхэндээ сэтгэлийн өглөггүй, учир зүйгээ олдог-гүй хүмүүст тэнгэрийн болоод бурхан шашны уншсан тарнийн ид шид хүрдэггүй. Тийм хүмүүс хүн, хүн дээр очоод явдаг. Уг нь бол жилд нэг л удаа заслаа хийлгээд явж байхад болно шүү дээ.

-Сүүлийн үед бөө нар их төрж байна. Хэдийгээр цаг үе нь болсон гэж тайлбарлаж байгаа ч үүний хажуугаар ашиг хонжоо хөөсөн хүмүүс олон байна. Зүй нь бол өргөл барьц гэдэг өгөх хүний сэтгэлийн хэрэг биш үү?

-Олон бөө төрөх нь сайн. Тэднийг босгож, зам мөрийг нь нээж, тэнгэртэй нь холбож өгч буй зайран тангаргийг нь өргүүлж, бөө хүн юу хийх ёстой учир зүйг нь ойлгуулахгүй бол зарим нь бөө болох гэж зарлагадсан мөнгөө олохын тулд тэнгэрээ хилэгнүүлсэн үнэ ханш хэлээд сууж байна. Ийм ёс ерөөсөө байхгүй. Тэнгэр бол мөнгөн тэмдэгтийн талаар угаасаа мэдэхгүй. Тэдэнд өргөж буй цагаан сүүний өргөл болоод хүмүүн оюун сэтгэлдээ өөртэй нь холбогдож, мөргөж чадвал болдог. Гэхдээ хүн өөрийн зовлон үйлээс холдуулж байгаа юм чинь өгөх өглөг барьц байх ёстой. Хийж байгаа хүн ч ардаа амьдралтай, хийлгүүлж байгаа нь ч тэр хүний онго шүтээнд орж даатгуулж байгаа учраас сэтгэлийн өглөг өгөх нь зүйн хэрэг.

-Шинэ бөө нар онго тэнгэрээ авахын тулд олон сая төгрөгөөр хувцас хийлгэдэг. Тэр хүн өөртөө тохирсон хувцсаа өөрийн боломжоор хийлгээд өмсч болохгүй юу?

-Хараад байхад ямар ч хамааралгүй хувцсыг багш нь хүчээр хийж өгсөн байдаг. Уг нь онго тэнгэртэй хүн өөрийн гэсэн дуудлагатай, уриатай, ёс жаяг, өмсгөл эдлэлтэй онго тэнгэрийг өвлөн авдаг. Тиймээс бөө бүрийн үйл өөр, бүжин туулайн гүйдэл өөр гэдэг. Тиймээс бүх бөө ижил хувцастай байж болохгүй. Зүй нь багш нь шавийнхаа тэнгэр, толгой онгодыг буулгаж ирээд улаач болох гэж байгаа хүнтэй нь уулзуулж ийм дуудлагаа, ийм хувцастай, ийм тэнгэр тахих ёстой шүү гэдгийг хэлүүлж өгөх ёстой. Тиймээс хэн дуртай нь бөөгийн хувцас хийж, түүнийгээ дэлгүүрт зардаг ч эд биш. Хэдэн сая төгрөгөөр хийж өгнө гэдэг ч худлаа. Улаач хүн өөрийнхөө ивээл жилтэй хүнээр cap, өдөр, цагийн сайныг тооцож, үйл мэтгэх учгаа эхлэх, зүү хатгахдаа хүртэл сүү дусааж зүүнийхээ хорыг авч, арц утлагаар ариулж эхэлдэг номтой. Тэгж байж хувцас амилж босдог. Манжиг хийхдээ хүртэл халуун хошуутай хонины ар зооны ноосоор, амьсгаа нь шингэсэн байж, зунгаг гээч юмыг нь угаахгүйгээр алгадаж хийдэг. Энэ бүхнийг ёс, дэг жаягтай болгохын төлөө би тэмцэж явна.

-Бөө нарыг дэврээж, өөгшүүлж байгаа нь сүсэгтнүүд. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Би хувь хүн гэдгээрээ хэлье. Өнөөдөр энэ олон бөө нарыг цэгцлээд нэг дэг горимд оруулна гэж худлаа хэлж, олон хүний уурыг хүргэхгүй. Харин хоорондоо эвсээд, уулзаад тэнгэрээ тахидэг, газар уул усаа аргаддаг, санаа бодлоо нээлттэй ярилцдаг байвал болно. Урьдын цагт айл бүрт, жалга дов бүрт бөө удган байсан юм гэнэ лээ. Тэгэхээр тэр бүгдийг нэгтгэнэ гэдэг хэцүү ч нийлэх эсэх нь тэр хүмүүсийн ухамсрын асуудал. Гэхдээ миний хийж байгаа үйл бусдыг дагуулахаар бол тэд аяндаа дагаад л ороод ирнэ. Тиймээс би өөрийнхөөрөө байж оюун ухаанаараа ойлголцохыг бодож байна. Бясалгалын номын газраа нээгээд тэндээ ихэнх бөө зайрангуудыг уриалан дуудаж аваачаад онго тэнгэрийг нь буулгаж үзээд алдаатай, буруу байвал засч залруулж өгнө. Бариулж өгсөн багш нь дутуу заах юм уу, толгой онгодыг нь буулгаагүй бол тэнэсэн онгод буулгуулаад зовоод явж байж ч болио. Мөн хүн эхийн хэвлийд үүсэхдээ улаач болох тамга тэмдгээ авдаг. Тиймээс тэр хүүхдийг багаас нь олж тодруулан, сургах юмсан гэж бодож байна. Түүнээс биш бүх бөөг нэгтгээд, дүрэм журамд оруулаад би удирдагч нь болно гэсэн юм байхгүй шүү.

-Олон шавь төрүүлээд байвал багш нь улам сайн болдог гэсэн ойлголт байна. Авах ёсгүй онго тэнгэргүй хүн сурч, мэдээд бөө болж болох уу?
-Тэнгэрийн заяач, улаач гэдэг төрөхдөө сонгогдсон байдаг тусдаа хувь заяа юм. Болох ёсгүй хүн болбол буруудна, удаан ч явахгүй шүү дээ. Тийрэн дагуулна уу л гэхээс онго тэнгэр буухгүй шүү дээ. Яахав өөрөө өргөлөө өгөөд, мэдрэхүйгээрээ хол-богдоод явж болох ч бидэн шиг онго тэнгэрийг биедээ буулгаж чадахгүй.
Миний хувьд гэхэд онгодоо буулгаж аваад таван жил явганаар бөөлж, таван жил цагаан тэнгэрээ буулгасны эцэст "За миний хүү хуяглах болжээ, тэнгэрийн зайран боллоо "гэсэн үгийг дээд тэнгэрээсээ сонсож байсан. Түүнээс хойш л би зургаан шавь төрүүллээ. 200-300 шавьтай зайран удгад байна. Тэд ийм олон шавь гаргаснаар мөнгө л олох сонирхолтой байна. Хэрвээ үнэхээр сонгогдсон хүнээ олоод нөгөөдүүл нь зөв явж байвал болж байна. Гэхдээ буруу юм хийж байгаа улс хурдан ухаарч авахгүй бол 2-3 алхмын цаана дээрээс чинь шүүн тунгааж, дэргэд чинь аянга буулгах зовлон ирэх вий. Хэдийгээр энэ цаг үедээ дутагдах зүйлгүй сайхан амьдарлаа гэхэд ард нь үлдэх үр хүүхэд, удам угшлаа хаа нэгтээ булах гэж байгаагаа бодох хэрэгтэй.

-Онго тэнгэрээ дуудах бүрт өөр өөр тэнгэрүүд ирдэг гэдэг. Сүүлийн үед XIII зууны үеийн Чингисийн үеийн онго тэнгэрүүд бууж байгаа гэж сонссон. Тухайлбал, танд гэхэд зөвхөн таны удмын онго тэнгэрүүд орж ирдэг үү, эсвэл халх, буриад болон бүр дээр үеийн онгууд ирэх тохиолдол байх уу?
-Бөө бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхэлсэн зан үйлийн ёс. Эр нөхрөө, овгийнхоо ахлагч, эрчүүдээ анд явахад бүсгүйчүүд нь ганзагыг нь мялааж, дөрөөг нь цагаан сүүгээр мялааж, уул усанд ан гөрөө элбэг, идэх хоолтой, ганзага дүүрэн ирүүлж хайрлаарай гэсэн сэтгэлийн гуйлтаас үүссэн ёс юм билээ. Гэхдээ цаашилж XIII зууны тэнгэрүүд буудаг болж байгаа нь үнэн байх. Нэг зайранг тахилгаа хийж байхад Жаргалтхааны 13 овоон дээр Чингисийн гурван баатрын нэг орж ирсэн юм. Тэгэхэд тэр уулыг бүтэн ороож солонго татаж байсан.

-Бөө нар өмсгөл зүүсгэлээ өмсөөд, дуудлагаа дуудаж байж онго тэнгэрээ дууддаг. Харин удаан жил болохоор улаач хүн өөрөө хэлдэг болдог гэдэг. Үнэн үү?
-Тэнгэр маань бидний мөрийг түшиж явдаг. Тиймээс заавал хуяглаж, хувцас өмсөлгүй хүнийг харж хэлж болно. 5-10 жил болсны дараа ийм чадвартай болно. Тэнгэрүүдээ хуягласан хуяглаагүй өндийлгөөд өөртөө татсан тохиолдолд дуртай юмаа харж, хэлж болно. Бид тэнгэрийнхээ дотор хүрээнд байдаг. Энэ хүрээнээс гарвал үхнэ. Янз бүрийн хэл ам, ад зэтгэр, муу бүхэнд дайрагдах болно.

Х.Монголхатан

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
aan (зочин)

er ni hotgoiduud bol aihtar shuudee gehdee tuwa boog yaj guitseh bilee

zochin (зочин)

saihan yariltslaga bolson bna dahiad iim olon chadaltai buu nartai yariltslaga hiij olon tumend zuv oilgololt uguuche gesen huselt bn tand amjilt husie.

khulan (зочин)

Saihan yriltslaga bna. er ni humuus buugiin talaar ih muu amtai bsan neg uyee bodvol bas nileen sain chanariig nii busdad oilguulj bgaa zuv yvdaltai buunuud bas olon bolj bgaa ni sain hereg. Ed nariin chini tsaana mash olon hunii ami nas daagdaj yvdag yum shuu de. Erthen medsen bol, zuv hun deeree olj ochson bol gesen suurs olon hunees bitgii garaasai gej zalbirah yum.

khulan (зочин)

Hotgoid buu darhadtai iluu tustei yum shig ene yriltslaga deer garsan bna. Bi sain medku l de. Gehdee hotgoid buu chini halh taldaa ordoggui biluu? meddeg hun bval medlegee huvaaltsaach

khulan (зочин)

Saihan yriltslaga bna. er ni humuus buugiin talaar ih muu amtai bsan neg uyee bodvol bas nileen sain chanariig nii busdad oilguulj bgaa zuv yvdaltai buunuud bas olon bolj bgaa ni sain hereg. Ed nariin chini tsaana mash olon hunii ami nas daagdaj yvdag yum shuu de. Erthen medsen bol, zuv hun deeree olj ochson bol gesen suurs olon hunees bitgii garaasai gej zalbirah yum.

temuulen (зочин)

saihan . b.na....

BBB (зочин)

setgel xodolmoor goe yariltslaga boljee.ix sonirxoltoi yum baina.

ёхшияү (зочин)

shan yariltslaga bnaa boogiin bagsh yamar baidgiin manai bagsh gj ongod uuj bna gd bainga uuh yumaa ternees ni bolood bagshaasaa salaad odoogoor 1aaraa uchraa olohgui bnaa uul yaj tahidiin say tahilgand yawna gd buhel buten 1sar yawlaa tegehed 4hon ud l buulgalaa iim yum gj bdimu shawi naraaraa arhi awhuulj uugaad yawhiin tegeed bagsh gsn hunteigee muudaltsaad uchra olku yawnaa nadad tuslach

Судлаач 3 (зочин)

ёхшияү-д

Уучлаарай таны багшыг уулзаж, ярилцаагүй, хийж буй үйлийг нь хараагүй, үр дүнг нь мэдээгүй байж сайн муу хэмээн дүгнэн хэлэх нь оновчтой байх магадлал бага юм.
Гэхдээ нэг үнэн зүйл нь онго тэнгэр хэзээд өөрийн улаачаа бор дарснаас хол бай гэж хатуу сануулж байдаг. Хатан барааны дээжийг идээний дээж хэмээн маш багаар хүртдэг бөгөөд байнга хэрэглэж, согтож унаад, багш шавийн ёс жудгийг сахилгүй огоорон явах нь яав ч энэ Онго, Тэнгэрийн санаа, үйл биш.

Тийрэн чөтгөр дэвхцэж л байна
Тэнгэр язгуурууд дарж л байна
Тэвдэж мунгинахын хэрэг юун
Өндөр тэнгэртээ мэдүүлж
Өчил юугаан хэлж
Өргөл цацлаан өргөж
Өөдлөх заяагаа засуулаарай

xahgai (зочин)

mongolchuud daa udahgui sain saihan tsag irne gej heley.... buruu zurvv zuil hiij ywaaa humuusiig tenger har tsagaan naar n yalgaad uguh baih aa... uul usaa shuteed tenger gazaraa tahiad ywaj chadwal mongol hun dordohgui ee... minii mongoliin ard tumeng monh hoh tenger vrgeljid haraj baigaa... ta buhend amjilt husey

Tsetsen (зочин)

Saihan yariltslaga boljee.Zov uzeltei Eh oron elgen sadnaa gesen bodoltoi hun bololtoi.Odoo torood baigaa ene olon boo nar ,mon huchee avsan bosood olon jil bolson boo nar negdeed huchee negtgeed Mongol ornoo muu buhnees avraasai Ard olonoo gegeeruulsei gej chin setgeleesee zalbirch bnaa.Tani olmii bat orshig.

tsetsegbayar (зочин)

одоо үед олон бөө буудаг болжээ хэнд нь итгэх билээ дээ гэхдээ бөө нэрээр халхавч хийж хүний сайхан сэтгэлээр тоглож хүмүүс хэзээ нэгэн өдөр шийтгэлээ хүлээнэф. Бүх юм өгөө аваатай байдаг орчлонгийн жам ш дээ
Ер нь бөө болоход ямар шинж тэмдэг илэрдэг юм болоо мэддэг хүн байвал хэлж өгөөч

UYANGA (зочин)

бөө гэдэг чинь монголчуудын эрт үеэс л дээдлэж ирсэн сахиус

chimeg (зочин)

bi 5-n jil dudilj bna. gehdee ooriigoo sain gadarlana. mini huvtsasig hudal helj ogson yum bi ooroo zuudendee harj avsan deel huvtsasaa bugdin ni hiideed duudsan bolovch odoo boltol zugshrehgui bna

oyun (зочин)

yariltslagig unshla zov l yum helj onodor mash olon buu turj baiga zov ni tsuun bna biznes bolgoson humuus ih bna ulaachin yos zuigui humus bna mon aldaj onoj buru zoru yavj bga olon hun bna ene jil jinhene huuramch buug shuj bga gesen tegeher ayanda zov bolod jinhene ni uldeh bailgui de

цэцгээ (зочин)

5-н жил будилсан гэсэн яаж тэрэв. би бас будилсан гэхдээ сахиус хэсэх дургүй санал бодлоо хуваая

oogii (зочин)

tiimee budiljiil ywandaa,deel bvx yumaa solimoorol bgaam ,bas l saxius ene ter xesex durguildee yriltsax xvn bwal sanlaa yriltsii

geo (зочин)

Zaaval 5-10 jil buulj baij shuud huniig haraad heldeg hun baih uu,sayhan shineer ongodoo buulgaj avaad jil ch boloogyi shuud heldeg hun b,a shyy dee

SAIHAN (зочин)

MASH SAIHAN SETGEGDEL TVRVVLLEE TIIM SHVV HARSAN DAASAN TENGERTEI UDGAN ZAIRANGUUD ZOB BODOLTOI YABAHGVI BOL ONGO TENGERTEICH GESEN EDIIN SHUNALD ABTBAL ONGO TENGEREE SEBTVVLJ TIIRENTVVLDEG GESEN ENE MASH MUUSHVVDEE VR HVVHED GAL GOLOMTOO SEBTVVLJ BGAA GESEN VG YUM TAND BAYARLAA MASH SAIHAN YARILTSLAGA BNA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)