ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Эртний Монголын зарим овог аймаг

Эртний Монголын зарим овог аймаг

Wiki: Боржигин

Боржигин нь Их Монгол Улсын хаадыг төрүүлэн гаргасан, Монголын нэгэн овог аймаг юм.

12-р зууны үед Монголын тал хээрийн зүүн хойд хэсгээр нутаглаж байсан монгол аймгуудын нэг хүчирхэг овог нь Бодончар мунхагаас үүдэлтэй, Боржигин овог байсан юм. Тэдний дундаас Хамаг Монголын хан Хабул зэрэг алдартай хүмүүс төрөн гарч, Монгол аймгуудыг захирч ирсэн аж. Улмаар Боржигин овгийн Чингис хаан монгол угсаатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан юм.

Агуулга:
1. Боржигин овгийн үүсэл
2. Их Монгол улсаас хойших үед
3. Орчин үед

1. Боржигин овгийн үүсэл

Монголын нууц товчоонд бичигдсэнээр, Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гатлан ирж, Онон голын орчимд нутаглах болсон бөгөөд түүний 11 дэх үеийн удам Добу мэргэний бэлэвсэн гэргий Алун гоо нөхрөө нас барсны дараа тэнгэрийн тааллаар 3 хүүтэй болсны бага нь Бодончар мунхаг бөгөөд тэр Боржигин овгийн өвөг болсон юм. Ийнхүү Монголын нууц товчоонд Боржигин овгийг тэнгэр язгууртай хэмээн дүрсэлсэн байдаг.

Боржигин овгийн Хабул хаан монголчуудыг захирч байсан үед тэд хүчирхэгжиж байсан боловч түүний дараа хаан болсон, Хабулын хаяал Амбагай татаруудад баригдан Алтан улсад хүргэгдэн цаазлагдах зэргээр хөрш улс, овог аймгуудын түрэмгийлэлд өртөж байжээ. Хожим Хабул хааны үр сад Хиад Боржигин гэгдэх болж, Онон голын эхээр нутаглах болсон бол Амбагай хааны үр сад нь Тайчууд гэгдэх болжээ.

2. Их Монгол улсаас хойших үед

Их Монгол Улсад Чингис хаан болон түүний 3 дүү болох Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин нарын үр удам нь "Алтан ураг" хэмээн нэрлэгдэж байв. Юань гүрэн мөхөж, монголчууд нутаг руугаа шахагдсаны дараа нэг хэсэг Боржигин овгийнхны эрх мэдэл суларч ирсэн ч Даян хааны үед Боржигинчуудын удирдлаган дор Монгол үндэстэн дахин нэгдэж, тэр үеэс хойш 20-р зууны эхэн хүртэл, Манжийн эрхшээлд байх үед ч Боржигин овогтнууд төрд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.

3. Орчин үед

Монгол улсад социализмын үед хэрэглэгдэхээ больсон овгийн нэрийг ардчилал ялсны дараа сэргээх хөдөлгөөн өрнөж, иргэний үнэмлэхт овгийн нэрийг бичдэг болсон. Тэр үед боржигин овогтой хэмээн бүртгүүлсэн хүн маш олон гарчээ.

Олхуноуд, Олхонууд, Олхунуд буюу Олгонууд, Олгон (Монгол бичгээр:) нь Монголын түүхэн овог аймгуудын нэг юм. Уг овог нь дотроо Алаг адуут, Шар хоньт, Улаан залаат гэсэн гурван Олхонууд байдаг гэж дурдагджээ. Олхонууд нэр нь эртний нанхиадын дурсгалд тэмдэглэгдсэн үлдсэн эртний Монгол овгийн нэг юм. XIII зууны үед Боржигин овогтой худ ураг бололцсон байдаг бөгөөд Есүхэй баатрын дөрвөн хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, нэг охин Тэмүлүн нарын эх Өэлүн нь Олхонууд овогтон болно. Олхонууд овог нь Монгол улсын (Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл г.м) 9 аймгийн 23 сумд буй хэмээжээ.

Авга нь Монголын овог аймаг юм. Хуучин Өвөр Монголын Шилийн голын 10 чуулганы харъяат дөрвөн хошууны нэр.

Авга, авга нар нь угтаа Чингис хааны дүү Бэлгүтэйн 17 дугаар үе Баясах бүргэд ноёны удмын ноёдын эзэмшил болно. Баясах бүргэд ноёны ахмад хүү Тарнагүдэний албат нь авга хоёр хошуу болж, дэд хүү Номтэмэгэт ноёны харьяат нь Авга нар хошууныхан ажээ. Эдүгээ Авга нар Өвөр монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Абга нар хошуунд оршин суудаг. Төв нь Шилин хот.

Бэсүд овог нь Боржигин овгийн нэг дэд овог ба Чингис хааны өвөг дээдэс Хайдугийн ач хүү Бэсүдэйгээс уламжлан гарчээ. Үүнтэй төстэй нэртэй овог одоогийн Афганистаны Хазара Монголчууд дунд тохиолдоно.

Дөрвөд

Монголын олон ястнуудын нэг. Монгол улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс болон БНХАУ-д олон тооны дөрвөдүүд амьдардаг.

Монгол улсад амьдарч буй дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан сумуудад, Ховд аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдад, Увс аймгийн Завхан суманд нэг баг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд "онгоцны дөрвөдүүд", Мянгад суманд нэг баг дөрвөдүүд амьдарч байна. Мөн социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тарж суурьшсан байна.

Дөрвөдүүд бол Монголын эртний аймгийн нэг. Монголын нууц товчооны 11-р зүйлд Дува сохорын 4 хөвгүүн эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авгаа гэж үзэхгүй албатаа аван салж нүүн дөрвөд овогтон болов гэжээ. Дува сохорын дөрвөн хөвүүн Доной, Догшин, Эрх, Эмнэг нарын удам угсаа бол дөрвөдүүд. Добу мэргэний удам бол Чингис хаан. Тэгэхээр дөрвөд, боржигон 2 бол монгол угсаатнууд.

10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад дөрвөдүүд ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ.

Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.

17-р зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.

Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.

Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдрах болжээ.

Мөн БНХАУ-ын Хар мөрөн мужийн дөрвөдийн өөртөө засах хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.

17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн.

Монгол улсад амьдарч буй дөрвөдүүдээс төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22 жил, МАХН-ын даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал, улсын баатар Б.Гиваан, хөдөлмөрийн баатар Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал, Ц.Ганчимэг, Б.Дистэй, Б.Жанцансамбуу, Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Жүдо бөхийн ДАШТ-ын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням, Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан, партизан Б.Алаг,Б.Аюур,Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш,Д.Гомбосүрэн, Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган, Б.Цэрэв, Ү.Янжив, МУ-ын гавьяат цолтон М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Т.Батзул, Ө.Нарангэрэл,Ц.Батнасан,Ё.Бат-Өлзий, Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл, Ж.Лэгжмаа, Л.Моголдой, Д.Мөнхөө, Б.Норжин, Б.Оргой, Ж.Очир, Д.Пунцаг, Б.Сайнбуян, Т.Сономпэл, Б.Сумхүү, А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв, Н.Цэрэн, социализмын үеийн төрийн сайд Ө.Бадрах, Б.Дэжид, Ц.Нансалжав, Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом, К.Чимэд, ардчиллын буюу 1990 оноос хойш үеийн төрийн сайд Э.Бямбажав, З.Батжаргал, Ж.Амарсанаа, Д.Насанжаргал, Н.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар, С.Отгонбаяр, генерал Ц.Нансалжав, Б.Дэжид,Р.Гүнсэн, төрийн шагналт Ж.Гээзэн, М.Намсрай, К.Цагаан, Д.Янжив, Б.Баатар, акедамич Х.Цэрэв, шинжлэх ухааны доктор З.Омбоо, К.Цоохүү, Ж.Чогдон, М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар, Ө.Пүрэв, А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл, эрдэмтэн С.Баатар, Б.Балган, Б.Батжаргал, Ш.Батсүх, Д.Бат-Эрдэнэ,Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ, О.Бирзана, Х.Буяннэмэх, А.Буянтөгс, М.Бэхтөр,Д.Гантөмөр, С.Гончиг,Б.Гончигсүрэн,Ц.Готов, Г.Даваасамбуу, Д.Даваасамбуу, Ц.Дамдинсүрэн,Ц.Даш, Г.Додон, Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн, Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан,Б.Катуу, А.Ламжав, Е.Моголцог, З.Мөнхөө, Г.Мягмаржав,Ч.Намжаа, Ц.Нанзад, М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал, Д.Нямжав, Ц.Одонхүү, Ж.Октябрь, Д.Өлзийбаяр,Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв, Ж.Пүрэвжал, У.Рагчаа, Д.Рийзэн, Ж.Роозон,Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар, Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн, С.Цэвээндорж, Н.Цэрэн, Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан, Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир, Б.Эрдэнэсүрэн, зохиолч Н.Батбаяр, А.Даваасамбуу, Д.Саманд, улсын арслан М.Мөнгөн, улсын заан Сүхбаатар, улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу, Нямжав, Даваасамбуу, Эрхэмбаяр, Ю.Батаа, Насандэлгэр, алдарт туульч Ц.Зодов, Г.Хайнзан, дуучин С.Жавхлан, Оюунбилэг, Нисванис хамтлагийн Л.Энх-Амгалан, Бямбажаргал, Бямбажав зэрэг алдартай хүмүүс төрөн гарчээ.

Захчин нь Монголын нэгэн ястан юм.

Түүх

Захчингуудын уг сурвалж нь Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахиж агсан отог билээ. 1754 онд отгийн зайсан Хөгшин Мамууд Чин улсын цэрэгт баригдаж, харъяат 2300 илүү хүнийг нь Тэс голын Ойхонд шилжүүлэн Чингүнжавын хошуунд түр захиргав. Үүний хамт Хөгшин Мамуудыг Дотоод сайдад өргөмжилөн, захчины бүгдийн дарга болгожээ. 1753 онд уул захчин отгийн нөгөө нэг зайсан Дондог харъяат 1000 илүү өрхөө дайчлан Чин улсад дагасан боловч Чингүнжавыг урвахад дагалджээ. Тэр хэрд Зайсан Мамууд урваагүй тул Амарсанаад алагдав. Хойно нь захчин олныг Ойхоноос Заг, Байдрагт шилжүүлэн, 1762 онд нэгэн хошуу болгон бүгдийн дарга 1, суман занги 9 (доор нь ерийн сум 4, залгамжлах сум 1)-ийг томилжээ. 1781 оны захчин хошууны олныг Заг, Байдрагаас Ховдын баруун өмнө (уул нутаг) нүүлгээд, бүгдийн дарга-2, залан-1, занги, орлон хөөгч (хүнд) тус тус дөрвийг томилов. Хөгшин Мамуудын хуучин гавъяаг бодож, түүний шууд харъяатыг өөр нэгэн үе залгамжлах сум болгожээ.

Хотгойд

Монголын нутгийн хойд хэсэг Хангайн нурууны араар нутаглаж ирсэн овог аймаг.Урьд нь Хойд аймаг нэртэй байсан бололтой.Зарим хэсэг нь Зүүнгар руу нүүж үлдсэн нь Хойд Хойд буюу сунжирсаар Хотгойд болсон.Зүүнгарын Хойдын ноён Амарсанаа Хотгойдын Чингүнжав нар амархан нөхөрлөсний учир нь нэг аймгийн гаралдаа байсан болвуу.Одоо Завхан аймгийн хойд талын сумд,Хөвсгөл аймгийн олон суманд хотгойдууд суудаг.Дашрамд дурдахад одоогийн ерөнхий сайд Санжаагийн Баярын эцэг нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хотгойд гаралтай хүн юм байна.

Хэрэйд

Хэрэйд нь одоогийн Монгол улсын төв хэсэгт оршин байсан Монголын нэгэн аймаг юм. Тэд Орхон, Хэрлэн голуудын хооронд, Найманы зүүн талд нутаглаж байсан бөгөөд ханы орд өргөө нь Туул голын эрэг дээр байсан гэдэг.

Хэрэйд нь Түрэг гаралтай байсан гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд 3-5-р зууны хооронд бүрэлдэн бий болж, Хүннү гүрний бүрэлдэхүүнд орж байсан аж.

1. Несторын шүтлэг

Хэрэйдүүд 11-р зууны эхнээс Христийн шашны нэг урсгал болох Несторын шашин шүтэх болжээ.

Аврагч Престер Жоны тухай домог нь Энэтхэг, Этиоп, эсвэл Хэрэйдтэй холбоотой гэж үздэг. Зарим эх сурвалжид Престер Жоныг Хэрэйдийн удирдагч Тоорил ханаар төлөөлүүлдэг байна.

2. Ван хан Тоорил

Хэрэйдийн Тоорил хан нь татаруудыг дарахад байгуулсан гавъяагаараа Алтан улсын хаанаас ван цолоор шагнуулж байсан бөгөөд Ван хан гэсэн нэрээрээ алдаршжээ. Тэр Есүхэй баатарын найз байсан тул эхэндээ Тэмүжиний (хожмын Чингис хаан) хамгаалагч, хамтрагч болж байв.

1203 онд Тэмүжин Хэрэйдүүдийг ялах үед Тоорил хан Найман руу зугтахыг оролдсон ч түүнийг таниагүй Найманы хилийн харуулд алагдсан юм. Хэрэйд аймгийн үлдсэн хэсэг нь Тэмүжинд дагаар орж, Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг болсон билээ.

3. Сорхагтани Бэки

Чингис хааны бэр, Тулуйн эхнэр нь Хэрэйд аймгийн харъяат, Несторын шүтлэгтэн Сорхагтани Бэки байсан бөгөөд Мөнх, Хубилай зэрэг түүний хөвгүүд хожим их хаад болсон билээ.

4. Орчин үед

Хэрэйд хэмээг нэртэй овог аймаг өдгөө Монгол улсын Халх ястан дунд, мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь Ордос, Баарин ястнууд дунд байдаг. Мөн Торгуудууд Ван ханы бие хамгаалагчдаас үүссэн гэсэн яриа бий.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Sarxan (зочин)

uul ni ix zugeer sedew baina. daanch ix towchxon yum. ushuu delgeriilbel zugeer baina. KHONGORIOD owgiin tuxai medeelel baina yy? baiwal bichij tuslaach!

oogii (зочин)

borjigon gej bas bagaad bna ene tyhai helj uguuch odoogiin ali aimgiin humuus uund hamragdah ve

tugstar

мэдүүштэй эд байна.бусад овгуудийн талаарах мэдээллийг хүлээж байда.хурдан тавиарайда

Alaka (зочин)

Xereiduud bol manai uwug deedes bn bayan ulgiin kazakuudiin 7% xerediin uudam tuuh meddeg humuus ni eniig bichech

Alaka (зочин)

70%

Narhan (зочин)

Mongoliin ix xatdiin talaar oshoo delgerengui medeelel oruulj ogno uu. Mon xatdiin talaar garsan shine nom. sudalgaanii oguulel zergiig ish undestei ni oruulj ogvol sain bna. bayarlalaa

Narhan (зочин)

Sain baina uu? Tuxain sdevee delegeruulne uu, Mon xatdiin tuxai tedgeertei xolbogdox nom oguulel iltgeliig oruulj ogvol ix sain bna

zochin (зочин)

sain bainuu? hongit honlogt hormoinhon gdg ovog medhuu? end neg tuuruldsun hun yavj bna tyslaach

zochin (зочин)

hongit honhlogt hormoinhon shuu buruu bichchij

tg (зочин)

bi mash ih bayarlaj b.na......

enhee (зочин)

tsagaan bars gej owog bdag uu

shoogii (зочин)

chingis haan eemdee gedeg owogtoi bsan gewel etgehuu herwee boo morgol shutdeg bol odgod tengeruudees asuugaad uzeerei ertnii haad noydiin omog urai ni bnga nuuts bsan gedeg nuuts towchoond ene utgaaraa nuutsulcan herwee yriltsahiig husel shoogii_06@yahoo.com haygaar holboo bariarai

монгл (зочин)

Хүннүгийн үлдэгдэл дундхунну зүүнхуннү өмнөдхуннүгийн нэг салбар олхуннүуд байж болно .

нараа (зочин)

танай байгуулгад яаж элсдэг вэ?

Даагий (зочин)

монголчуудаа ГАЛУУТ овгийн тухай хэлж өгч туслаач тэхүү

Зочин

borjigin owgiin talaar todorkhoi medeh uu

Зочин

borjigin owgiin talaar todorkhoi yariach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)