ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Гэрлийн иерархийн гадаад төлөөлөл нэгдмэл бүлэг

Гэрлийн иерархийн гадаад төлөөлөл нэгдмэл бүлэг

Гэрлийн иерархиас телепат харилцааны үндсэн дээр интеграцлагдан дэлхийн хэргийг жолоодох сонгомол сэтгэлүүдийн / атма/ олигархийг бүрдүүлэх шийдийг 1400 оны үед гаргажээ. Энэ нэгдмэл бүлгийнхэн хурц оюун, бүгдийг багтаасан уудам сэтгэлгээ, синтезлах чадвар, хэм хэмжээний мэдрэмж, эрүүл саруул ухаан, бусдын үзэл бодолд тэвчээртэй чанараараа ялгарах бөгөөд нэгдмэл амьдралын үндсэн дээр суурилсан ахан дүүгийн ёсноос өөр кредо, шүтлэггүй юм. Бодлын хүрээнд нэгдэл тогтоосноор дэлхийн амьдралыг синтетик дэг журамд цэгцлэх төлөвлөгөөг 1500 оны үед хэлэлцжээ. Ментал хүрээнд нэгдэл тогтоон, үүний дүнд шинжлэх ухааны үндсэн дээр суурилсан бат бэх холбоог бүтээхэд Бумбын эрин өөрийн ялган салгах энерги, гайхалтай боломжоороо хамгийн таатай нөхцөл бололцоог нээж байгааг тэмдэглэн, үүнийг ашиглахын тулд хүн төрөлхтний оюун ухааны сэтгэлгээний түвшинг дээшлүүлэх, салан тусгаарлах хандлага, саад хаалтуудыг эвдэн синтетик нэгдэлд хүргэх замыг заахын тулд үйл ажиллагааны үндсэн салбаруудаар ялгарсан бүлгүүдийг зохион байгуулах хоёр талт киллагааг өрнуулэхээр шийдвэрлэжээ. Ингээд хүн төрөлхтний ухамсрын тэлэлт оюуны өсөлтийн төлөө эхлээд улс төр, соёл, шашин, шинжлэх ухааны бүлгүүдийг зохион байгуулж, дараа нь гүн ухаан, сэтгэл зүй, санхүүгийн бүлгүүдийг үндэслэн зохион байгуулав. Сэтгэгчдийн эдгээр долоон бүлэг нь Иерархийн хурлаас тогтоосон тодорхой нөхцлүүдийг хангаж, бэлтгэлийг базаах зорилтыг хэрэгжүүлсэн байна. Янз бүрийн туяаны нөлөөлөл дор үй олон жижиг бүлгүүд дээрх долоон салбараар ялгаран бий болж, тэдгээрийн үйл ажиллагааны дүнд хүн төрөлхтөн урьд хэзээ ч байгаагүйгээр нэгдэн нягтарсан байна. Одоо шинэ, хуучин хоёр суурь бүлэгт хүн төрөлхтөн ялгаран хуваагдсан нь 400 жилийн өмнөх арьсны өнгө, үндэстэн угсаатнаар ялгарсан гүн гүнзгий ан цаваар тусгаарлан оршиж байсантай харьцуулахад асар том ололт юм. Хуучинсаг бүлэг бүгдийг салан тусгаарлагдсан байдалд нь, хуучин хэвээр байлгахын төлөө тэмцэх хандлагатай нь мөнх хөдөлгөөнд шүтэж орших сансар орчлонгийн хуулиас ангид тэрс учир хагалан бутаргах, эвдэн сүйтгэх, харгис үр дагавруудыг төрүүлдэг. Тэд үндэсний үзэл, хил хязгаар, боолчлол, шашны сектант үзэл, аль нэг авторитетаас догм үзэл суртал номлолоос бүрэн хамаарахын төлөө зогсож, дэвшил, орчин үеийн шинэчлэлт бүгдийг улайран эсэргүүцдэг. Шинэ бүлэг харин нэгдэн нягтарсан дэлхий ертөнцийг зөгнөж буй шинэ бүлэг хэсгийн төлөө бүгдийгээ золиослох / барууны үзэл/, эсхүл бүхлийн төлөө хэсгийг золиослох /зүүний туйлширсан” зарчмыг халж, хэсгийг бүхлийн сайн сайханд саад дөнгө байлгахгүйн тулд үгүйсгэж золиослохын оронд дэмжин туслах зарчмаар ажиллах болно. XVI зуунаас хойш сэтгэгчдийн долоон бүлгийн үйл ажиллагаа 400 жилийн турш хүн төрөлхтөнд асар их ач тус хүргэж, оюуны энергийг ихээр суллан чөлөөлсөн юм. Судлагдсан оюуны хүч, энергийн урсгалуудыг нэгтгэн зангидах явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой болж ирсэн байна. Ингээд сэтгэлгээний бүх ментал тип болон угсаатнаас сэтгэгчдийн ганц нэгдмэл бүлгийг зохион байгуулах шийдвэр Оккульт Иерархиас гарсан байна. Энэ нь Иерархийг төлөөлөх ямар нэг ил байгууллага, зар сурталчилгаа, албан ёсны эзотерик төвлөрөлгүйгээр дотоод мэдрэмтгий аппарат, институцийн тусламжтайгаар субьектив /оюун сэтгэлгээний/ түвшинд ажиллах ажлын хэсэг юм. Орчин цагт Иерархийг физик түвшинд төлөөлөх энэ нэгдмэл бүлэг нь билиг оюуны баттай тогтсон хандлага, ментал буюу оюун санааны түвшинд туйлшран төвлөрсөн, синтезлэн сэтгэх чадвартай, соргог ухаантай хүмүүсээс цогцолно. Нэгдмэл бүлгийн гишүүдэд тавигдах нэг амин чухал шаардлага бол ямарваа ихэрхэл, бардамнал, шүүмжлэх хорхойсол, тэрчлэн хувийн амбицаас ангижирч, шан харамж, алдар нэр горилон ажиллах нялхсын түвшнээс дэвшин гарсны дүнд хөшигний цаанаас ажиллах чадвартай байх явдал юм. Шинэ бүлэгт бүх туяаны төлөөлөгчид үнэний бүх аспектыг илэрхийлэх болно. Тэд хүн төрөлхтний ахуйг сайжруулж, ухамсрыг нь тэлэх эрмэлзэлтэй, хүний эзотерик хөгжлийг хангах сэтгэлгээний бүх чиглэлийг дэмжиж, бүх шашныг хүлээн зөвшөөрдөг, хүлцэл тэвчээртэй хүмүүс юм. Бүлэгт сонгогдох гурван болзол бий. Эдгээр нь абстракт синтетик сэтгэх чадвар /энэ нь оюуны хөгжлийн өнөөгийн манай хүн төрөлхтний хүрч болох хамгийн дээд түвшнийг илтгэнэ/, сэтгэлийн ба хүмүүсийн аль ч ертөнцийг хүртэх телепат мэдрэмж, сэтгэл, ухаан, тархи хэмээх дотоод гурвалын идэвхжил болно. Эдгээр болзлыг хангасан хүн нь оюуны / ментал/ өндөр зохион байгуулалттай аппарат, өндөр дээд /өөрөөр хэлбэл ариун гэгээн байдлаар илрэх/ үелзэлд мэдрэмт
гий, уян хатан хүслийн /астрал/ биетэй уудам тавиун сэтгэлгээ, хүчирхэг мэдрэмж, өндөр хяналттай энергитик бие, эрүүл саруул физик биеэрээ ялгарах жинхэнэ Бумбын эриний хүн байх юм. Эрүүл саруул биеийн асуудал я одоогийн гарагийн нөхцөлд боломжгүй ч, гарагийн эфирэн хүрээг шинэчлэн ариусгасны дараа бүрэн боломжтой зүйл болно. Шинэ нэгдмэл бүлгийн гишүүд хүмүүсийг шашны сектант салан тусгаарлах үзэл, үндсэрхэг үзэл, арьс өнгөөр ялгаварлан үзлээс сэтгэхүйг чөлөөлөн, хүн төрөлхтний ухамсрыг шинэ тийш цуцалтгрүй чиглүүлэн төлөвшүүлэхэд зэвсэглэгдсэн хүмүүс байна. Тэдний нөлөө аниргүй тайвнаар үйлчилсээр байгаа бөгөөд улс төр, шашин, соёлын онол, үзэл суртлаас чөлөөтэй, үнэнийг эрэлхийлэгч хүмүүсийг цуглуулан урагшаа тэмүүлэгч тэднийг амар амгалан, сайн санааны айсуй эринд бэлтгэхийг зорьж байна. Одоо гараг дээр олон чиглэлээр ганц буюу хэд хэдэн гишүүний цөм бүхий бүлгүүдийн аварга сүлжээ ажиллаж байна. Тэдгээрийн дундаас Иерархийн гадаад төлөөлөл болох телепатаар нягтарсан нэгдмэл бүлэгт харьяалагдаж буй бүлгүүд нь дараахь тодорхой шинжээрээ ялгарна. Энэ бол бүлэг ил эзотерик хэлбэрээр ажиллахдаа өөрсдийн бодлыг бусдад тулгадаггүй, бусдын ажиллах эрх чөлөөнд халддаггүй, дотоод мэргэн ухаан, гадаад соёлыг эзэмдсэн явдал юм. Нэгдмэл аварга сүлжээнд тэнцэж орсон бүлэг ямар нэг номлол, кредо, догм, авторитет, тулгасан томьёололтой зууралддаггүй, бодит байдалд хандах хүн бүрийн өөр өөрийн нь хандлагыг залуу эрэлчин, эрмэлзэгчдийг эрж хайн, шинэ идеалиар хүмүүжүүлэн нөхцөл байдал, хүмүүсээс ямагт бурханлиг ариун сайхныг нь олж харах чадвар, алсын хараа, аль болох өргөн цар хүрээний мэдлэгтэй болгон төлөвшүүлэх нь туйлаас чухал байна. Шинэ идэвхжил, эрчимжилт, сэтгэлгээ, оршихуйн цоо шинэ орчинд сэрж буй залуу эрмэлзэгчдийн өмнө тархины механизмаа өндөр түвшинд төгөлдөржүүлэх оккульт Иерархийн гадаад төлөөлөл болох нэгдмэл бүлэгт нэр дэвших бололцоо бий. Тархины механизмын төгөлдөржилт нь ажна буюу хөмсөгний хоорондох зургаа дахь төвийг ухамсарт идэвхжилд сэргээх, мянган дэлбээт төвд зургаа дахь төвийг захируулан хоёр төвийг унисон үеэлзэх нөхцлийг бүрдүүлэх, мөн физик /нягт бие/, хүслийн ментал /оюун ухааны гурван түвшинд синхрон тасралтгүй ухамсрыг төлөвшүүлэх эдгээр гурван нөхцлийг хангаснаар хэрэгжих бололцоотой. Шинэ эринийг цогцлуулан, дэлхийн хэргийг жолоодох өндөр хувь заяатай лидерүүдээс бүрдэх энэхүү нэгдмэл бүлэгт ороход дараахь дөрөвхөн зүйлийн саад бий.
1.Шүүмжлэн өө сэв хайх зуршил: Алдаа дутагдлыг харах чадваргүйдээ биш, харин оюуны илүү өндөр, илүү гэгээн бүтээлч идэвхжилд өөрийгөө чөлөөлөхийн тулд шүүмжлэлийг тэвчиж сурах хэрэгтэй.
2.Ямар нэг кредо баримтлах: Ухаан богино, сэтгэлгээ ядуу явцуу байгааг энэ нь харуулна. Чөлөөтэй сэтгэж, үнэнд илүү олон талаас дөхөхөд ямар нэг кредо, номлол, концепц, үзэл суртал нь хүлээс болдог юм.
З.Бардамнал, хувийн амбици: Энэ нь тухайн хүний хөгжилд алдар хүнд, шан харамж горилон ажилладаг нялхсын түвшинд байгаагийн тодорхой нэгэн үзүүлэлт. Нялхсыг удирдан жолоодох их хэрэгт дэвшүүлж болохгүй нь ойлгомжтой.
4.Оюун ухааны хөгжлийн түвшин доогуур: Энэ бол хамгийн ойлгомжтой, тайлбарлах ч хэрэггүй саад. Ариун амьдрал, бүтээлч хөдөлмөр, бүтээлч идэвхжил, нэгдмэл зорилго, гоо сайхан, уудам өгөөмөр шинжээр ялгарсан, салан тусгаарлах өчүүхэн төдий хандлагагүй, шүүмжлэх дутагдлаас ангид чөлөөтэй бүлгүүд л даян дэлхийд шинэ эринийг залах мисси бүхий нэгдмэл бүлэгт хамаарагдана.

Эзотерикч Н.Сома

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
suren (зочин)

yostoi olgox yum alga. tal ni gadaad ug. "...1400 ond shiidejee..." xen shiidsen yum bol? "...1500 ond xeleltsejee..." xen ni xenteigee xeleletssen yum bol?

NEvery (зочин)

Sain baina uu? Soma egchee.
Bi tanii bichsen zuilsed ih talarhaj baina.
Ene tanii bichsen zuils nadaa ih taalagdlaa.
Niigem dotor setgedeg humuust iim zuiliig shuud heleh ni ur dungui ch ta zorigtoigoor bichjee.
Duud ni uunees surah yum ih bailaa. Bi meddeg ch bodit zuil bolgodoggui zuilsee odoo zasch, ooriigoo ajiglaj, hyanaj baigaa. Duu ni ene niigem, delhii yortontsiig oorchloh huseltei baidag. Bas tanii heleed baigaa zuils baigaa bogood unen gej boddog shuu. Duu ni tanitai holboo barival duu ni bur iluu yum surna baih gej naidaj baih yum. Tantai holboo barih arga bii yu? ta ooroo yu gej bodoj baina ve?
Esvel jaaval holboo barihgui ch tanii bichsen zuilseer bi oortoo heregtei gee avaad baij boloh yum. Ta sanalaa heleerei. Bas ene tanii blog u? tanid blog baidag bol helj ogooch, bi end bainga orj baih bolno oo. tanid amjit husii. Monhod orshigch ter negen bodit aguu Negen taniig iveeh boltugai.

тамир (зочин)

би дэмжиж байна гэхдээ нэлээн тодорхой болгомоор юм

subdaa (зочин)

IH SONIRHOLTOI SEDEB BNA ZAGATNASAN GAZAR MAAJIH SHIG YG UNUUGIN HUN TURULHTUN BIDNI ZAMNAJ IRSEN OYUN SANANI SHAT DARALLIG TUSGAJE.HUMUS BIDNI GEGEREH UUSBER BUU NARAS EHTEI DEED TENGERIN ONGOD SHUTEN L UUND BICHSENTEI ADIL GEGERCH OYUN SANANI HYZGARGUI ENERGIN UUSBER ORON ZAID TUULAGCHID YM.TUUNIG BIYDE SHINGEEN HORBOO DER BIYJULEGCH BUU NAR OYUN SANANI EYREG TSENEGIN HURIMTLAL UUSGEN SHINE ERINIG TSOGTSLULAN DELHIN HERGIG BUTEEGCH HUNIG UHAMSARLULAN TULUBSHULEH YSTOI.BUUCH GELTGUI OYUN SANAA UHAAN BODLO SONSOJ UDIRDAH CHADBARTAI HUN BUR DOTOD SETGELINGUNRUGE NEBTERCH SURBAL ORCHLON HORBOGIN ZUI TOGTOL HARILTSAN UYLDAND TULGURLASAN HUNI NIIGEMSHILD ILUU IHIG BUTEGCH BOLOH BAIH. HORBOO DELHIN UTGA ABTSALDA TUILIN UNENIG ERELHILEN HAIGCH ANHLAN SURALTSAGCH ...

Масон (зочин)

Ene new world order iin tuhai yum bn gj oilgoloo. Ta mason yumu Soma bagsha?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)